Ульяновск муж
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ульяновск муж (Орос: Ульяновская область) нь Оросын Холбооны Улсын Ижил Мөрний Холбооны тойрогт багтах муж бөгөөд мужийн төв нь Ульяновск хот.
Remove ads
Газар зүй
Ижил мөрнөөр мужийн нутаг дэвсгэр харьцангуй өндөрт өргөгдсөн баруун хэсэг, нам дор газар болох зүүн хэсэгт хуваагдана. Хойд талаараа Татарстан, Чуваш, зүүн талаара Самара муж, өмнө талаараа Саратов муж, баруун талаараа Пенза муж, Мордоватай хиллэнэ.
1 сарын дундаж температур -13 хэм, 7 сарынх +19 хэм бөгөөд жилийн хур тунадасны дундаж хэмжээ нь 400мм.
Нутгийн 4-ний 1-г ой мод эзэлнэ. Үржил шим сайтай хөрстэй тул газар тариалан өргөн дэлгэрсэн.
Remove ads
Хүн ам
Түүх
1430-аад оноос Казанийн ханлигийн бүрэлдэхүүнд багтаж байв.
1648 онд одоогийн Ульяновск хот байгаа газарт бэхлэлт баригдан, Симбирск гэж нэрлэгдэв. 1671 онд Степан Разины удирдсан бослогын үед казак цэргүүд, Оросын армийн шийдвэрлэх тулаан энд болсон.
18-р зууны үеэс оросууд олноор суурьшиж эхлэв.
1924 онд Ленинийг нас барахад түүний дурсгалыг хүндэтгэн Симбирскийг Ульяновск гэж нэрлэх болов.
1943 оны 1 сарын 19-нд мужийн статустайгаар зохион байгуулагдсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Москва, Ленинградаас олон үйлдвэр, боловсролын байгууллагууд шилжин ирж ажиллаж байв.
Цагийн бүс

Тус муж нь Москвагийн цагийн бүст багтана.
Өөрөөр хэлбэл, UTC+3 цагийн бүст багтах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.
Эх сурвалж
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads