Умард Кипр
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улс (товч. УКБНТУ эсвэл Умард Кипр, туркээр Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti – KKTC) нь Газар дундын тэнгисийн Кипр арлын умард хэсэгт оршдог олон улсад Туркээс бусад улсуудад тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгдөөгүй орон юм. Албан ёсоор энэ нутаг дэвсгэр нь Бүгд Найрамдах Кипр Улсад харьяалагдаx ба 1974 оноос хойш Турк улс Киприйн умард хэсэгт Туркийн зэвсэгт хүчнээ оруулснаар тусгаар улс болох эхлэл тавигджээ. Гэвч Европын Холбоо нь тус арлыг салгаж авч үздэггүй. Тиймээс энэ бүс нутаг нь Европын Холбооны онцгой бүс нутагт орно.[6][7]
Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл нь Умард Никоси.
Тус арлын хоёр хэсэгт хувааж буй шугамыг ( «Ногоон шугам» — англи. Green Line), Кипр дахь НҮБ-ын энхийг сахиулах Зэвсэгт хүчин хамгаалдаг байна.
Remove ads
Түүх
1960 он - Бүгд Найрамдах Кипр улс Их Британиас тусгаар тогтносны дараа байгуулагдсан. Грек, Туркийн нийгэмлэгүүдэд шинэ төрийн удирдлагад оролцох тэгш боломж олгосон. Тэдэнд Засгийн газарт болон иргэний эрх мэдлийн байгууллагуудад суудал хуваарилсан. 1960 оны баталгааны гэрээний дагуу шинээр буй болсон улсын оршин тогтнох баталгааг Их Британи, Грек, Турк гаргаж байсан.
1963 онд Кипрт Засгийн газрын хямрал болж Киприйн Грек, Киприйн Түркүүд хоорондын харилцаа туйлын хурцадсан. Киприйн туркууд Засгийн газарт суудлаа алдсан байна. Мөргөлдөөний явцад хөдөө орон нутагт амьдарч байсан туркуудыг тухайн орон нутгаас нь гаргахгүй хөл хорьж байжээ. Энэ байдал 11 жил үргэлжилсэний эцэст арлыг хоёр хуваасан байна. Энэ үед Турк, Грек хоёр хэд хэдэн удаа дайны ирмэг дээр ирж байжээ.
1967 онд — Грекүүд арлын өмнөд хэсэг дахь түркүүдийн дүүрэг рүү довтолсон байна. Дараа нь киприйн түркүүд 1963 оны сүүлчээс хойш гарсан хуулиудыг хүлээн зөвшөөрөхгүй албан ёсны «Түркийн түр хугацааны засаг захиргаа» байгуулсан.
1974 оны 7-р сард Грекийн цэргийнхэн арал дээр цэргийн эргэлт гаргаж Ерөнхийлөгч хамба III Макариос-ыг эрх мэдлээс нь буулгаж, арал дээрх хяналтыг Кипрыг Грект нийлүүлэх далд санаатай Никос Сампсонд шилжүүлжээ. 1960 оны гэрээний заалтыг зөрчсөн гэдгээр болон Үндсэн хуулийн эрх мэдлийг сэргээх нэрийдлээр Туркийн цэргүүд Кипр рүү довтлон орсон. Эдгээр үйл явдал эцэсдээ Кипр арлыг түркүүд хяналтандаа авсан Умард, грек кипрчүүдын хяналтандаа оруулсан Өмнөд хэсэгт гэж хоёр хуваагдсан байна.
Remove ads
Газар зүй
Кипр нь Газар дундын тэнгисийн томоохон арлуудын хамгийн зүүн талын арал юм. Нийт 9251 км² газар нутагтай ба үүний 3355 км² газар нутаг нь Умард Кипрт орно. Туркээс 75 км, Сириэс ойролцоогоор 95 километрийн зайтай.
Түүх
Хүн ам
Цахим холбоос
Эх сурвалж
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads