Уэльс

From Wikipedia, the free encyclopedia

Уэльсmap
Remove ads

Уэльс (уэл. Cymru, англи. Wales) нь Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүн орнуудын нэг[12] бөгөөд зүүн талаараа Англи улстай хиллэдэг бол баруун талаараа Атлантын далай болон Ирландын тэнгисээр хүрээлэгдэнэ. Гурван сая гаруй хүн амын дийлэнх нь Уэльс болон Англи хэлээр ярьдаг. Уэльс хэлний тухайд дурдвал Уэльсийн соёл иргэншлийн хамгийн үнэт зүйл гэгддэг байх ба сүүлийн энэ хэлээрээ яригсадын тоо 20 хувь болон аажмаар буурч буй гэх дүгнэлт бий.[13][14]

Quick facts УэльсCymru (Уэльс)Wales (Англи), Төлөв ...

Төмөр зэвсгийн үе болон дундад зууны он жилүүдэд Уэльсчүүд Селтик, Бритоны нутаг дэвсгэр амьдардаг байсан байна. Уэльс бие даасан нэгдэл болох замналаа 5 дугаар зуунд буюу Ромын Эзэнт гүрэн харьяалалдаа байсан Британийг чөлөөлсөн үеээс эхлэлтэй гэж үздэг.[15][16][17] 13 дугаар зуунд I Эдуард хаан Лливелинд ялагдал хүлээсэний дараа Англо-Норманчууд эзлэгдсэн Уэлсийн нутаг дэвсгэр дээр бүтэн зууны туршид амьдарч байжээ. Хожим нь Уэльс Английн бүрэлдэхүүнд нэгдсэн бөгөөд 1535-1542 оны Уэльсийн Англитай байгуулсан санамж бичгийн хүрээнд Англи-Уэльсийн хуулийг баталж одоог хүртэл засвар хийгдсээр хүчин төгөлдөр мөрдөгдсөөр буй. Уэльсийн улс төрийн амьдрал 19 дүгээр зуунд эрчимтэй явагдаж байсан бөгөөд 1881 онд дээд Уэльсийн дээд эрх мэдэлтнүүд болох Английн парламентийн бүлгэм далд ухуулга гэгч нэрийн доор хүний эрх, эрх чөлөөнд халдсан хэд хэдэн хуулийн заалт, тогтоолыг баталж байсан нь түүхэнд тодоор бичигддэг ажээ.

Thumb
Уэльсийн парламент -ийн анхны сайд Марк Дрэйкфорд; 2021 оны 5-р сар

1955 онд нийслэл Кардифф хотыг зарлан тунхагласан бөгөөд 317,500 хүн амтай тус хот тухайн үеийн хамгийн их оршин суугчтай хот болж байжээ. Чулуун нүүрсний дэлхийд хамгийн их баялаг нөөцтэй гэгдэх Уэльсчүүд[18] анхлан Дэлхийн нэгдүгээр дайны үеүүдэд Лондон, Ливерпүүл хотуудаар дамжуулан дэлхийн зах зээлд гаргаж байжээ.[19] Суонси, Ньюпорт гэж том хотууд байдаг.

Remove ads

Засаг захиргааны хуваарь

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads