Финланд
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Финланд, албан ёсоор Бүгд Найрамдах Финланд Улс (фин. Suomi, Suomen tasavalta, Швед хэл: Finland) нь хойд Европын Фенноскандиа бүсэд орших Скандинавын орон юм. Баруун талаараа Швед улстай, зүүн талаараа Оросын Холбооны Улстай, хойд талаараа Норвеги улстай, өмнөд талаараа Финийн булангаар Эстони улстай тус тус хиллэдэг. Нийслэл хот нь Хельсинки, хоёр дахь том хот нь Тампере юм.

Финландад 2023 оны байдлаар 5.6 орчим сая хүн амьдардаг бөгөөд үүний дийлэнх хэсэг нь төв болон өмнөд хэсэгт амьдардаг байна.[11] Газар нутгийн хувьд Европын найм дахь том орон, Европын Холбооны хамгийн нягтшил багатай орон юм. Хүн амын дийлэнхийн эх хэл нь Угро-Фин хэлний бүлэгт хамаарагдах, Эстон хэлтэй төстэй Фин хэл бөгөөд энэ нь Энэтхэг-Европ хэлний аймагт хамааралгүй Европын Холбооны 4 хэлний нэг болно. Хоёр дахь албан ёсны хэл болох швед хэлээр хүн амын 5.5 хувийн цөөнх ярьдаг.[12] Финланд нь ардчилсан, парламентийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд засгийн газар нь Хельсинкид төвлөрдөг. 415 хотод орон нутгийн засгийн газрууд байна. Хельсинки, Эспоо, Вантаа, Каунианенээс тогтох Их Хельсинкид сая орчим хүн оршин суудаг бөгөөд нийт ДНБ-ийн гуравны нэг нь тэнд үүсгэгддэг. Эдгээрээс гадна Тампере, Турку, Оулу гэх зэрэг томоохон хотуудтай.
Remove ads
Түүх
Финланд нь түүхийнхээ хувьд Шведийн хэсэг байсан бөгөөд 1809 оноос Оросын Хаант Улсын автономит вант улс болсон. 1917 онд Оросоос тусгаарласны дараа иргэний дайн, ЗХУ-ын эсрэг дайн, Нацист Германы эсрэг дайн болж, Хүйтэн дайны үеэр албан ёсоор төвийг сахисан байр суурьтай байжээ. 1955 оны НҮБ-д, 1995 оны Европын Холбоонд элссэн ба Еврог хэрэглэгч орнуудын холбоо-Еврозонд оролцдог. Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, цэрэг армийн үзүүлэлтүүдийг авч үзсэн судалгаагаар Финланд нь зөвхөн Норвегийн дараа дэлхийн хоёр дахь тогтвортой орноор тодорчээ.[13]
1952 онд Финландын нийслэл Хельсинки хотод зуны Олимпийн наадам болсон.
1956 онд Урхо Кекконен Финландын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Түүний ерөнхийлөгчөөр ажилласан 25 жил (1956-1981) нь ухаалаг, тэнцвэртэй байдлаар тодорхойлогддог: Кекконен улс орны дотоод байдлыг сайн зохицуулдаг байсан; ЗХУ-аас холдохгүйгээр барууны орнуудтай харилцаагаа бэхжүүлж чадсан юм.
ЗХУ задран унаснаар эдийн засгийн харилцаа тасарсан нь 1991-1994 онд Финландын хувьд маш хүнд эдийн засгийн хямралд хүргэсэн. Финлянд улс 1995 оны 1-р сарын 1-нд Европын холбоонд нэгдсэн. 2023 оны 4-р сарын 4-нд тус улс НАТО-д элсэв.
Өндөр технологи бүхий аж үйлдвэр, нийтийн боловсрол, ДНБ-ий өсөлтийн хурд, иргэний эрхийн хамгаалалт зэргийн олон улсын харьцуулалтаар маш өндөр үнэлгээ авдаг.[14]
Remove ads
Хүн ам
1950 | 1960 | 1961 | 1962 | 1963 | 1964 | 1965 | 1966 | 1967 |
---|---|---|---|---|---|---|---|---|
4 029 803 | ↗4 429 634 | ↗4 461 005 | ↗4 491 443 | ↗4 523 309 | ↗4 548 543 | ↗4 563 732 | ↗4 580 869 | ↗4 605 744 |
1968 | 1969 | 1970 | 1971 | 1972 | 1973 | 1974 | 1975 | 1976 |
↗4 626 469 | ↘4 623 785 | ↘4 606 307 | ↗4 612 124 | ↗4 639 657 | ↗4 666 081 | ↗4 690 574 | ↗4 711 440 | ↗4 725 664 |
1977 | 1978 | 1979 | 1980 | 1981 | 1982 | 1983 | 1984 | 1985 |
↗4 738 902 | ↗4 752 528 | ↗4 764 690 | ↗4 779 535 | ↗4 799 964 | ↗4 826 933 | ↗4 855 787 | ↗4 881 803 | ↗4 902 206 |
1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 |
↗4 918 154 | ↗4 932 123 | ↗4 946 481 | ↗4 964 371 | ↗4 986 431 | ↗5 013 740 | ↗5 041 992 | ↗5 066 447 | ↗5 088 333 |
1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 |
↗5 107 790 | ↗5 124 573 | ↗5 139 835 | ↗5 153 498 | ↗5 165 474 | ↗5 176 209 | ↗5 188 008 | ↗5 200 598 | ↗5 213 014 |
2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 |
↗5 228 172 | ↗5 246 096 | ↗5 266 268 | ↗5 288 720 | ↗5 313 399 | ↗5 338 871 | ↗5 363 352 | ↗5 388 272 | ↗5 413 971 |
2013 | 2014 | 2016 | 2017 | 2022 | 2024 | |||
↗5 438 972 | ↗5 470 437 | ↗5 501 043 | ↗5 516 224 | ↗5 563 970 | ↗5 608 218 |
Remove ads
Төрийн тогтолцоо
Төрийн тэргүүн нь ард түмнээс 2 үе шаттайгаар 6 жилийн хугацаагаар сонгогддог ерөнхийлөгч, хууль тогтоох байгууллага нь олон мандаттай тойргоос пропорциональ тогтолцоогоор ард түмнээс сонгогддог Сейм (фин. Eduskunta, швед. Riksdag) юм. d'Odta аргын дагуу 4 жилийн хугацаатай гүйцэтгэх байгууллага нь Төрийн сайд, сайд нараас бүрдсэн Төрийн Зөвлөл бөгөөд Ерөнхийлөгч томилдог бөгөөд Сеймийн өмнө хариуцлага хүлээдэг. Парламентын гишүүд иргэний санаачилгын үеэр дэмжигдсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр хүлээж авч байгаа бөгөөд үүнд тус улсын иргэдийн дор хаяж 50 мянган гарын үсэг цуглуулах шаардлагатай байна.
Томиоохон улс төрийн намууд:
- Финландын Социал-демократ нам (Suomen Sosiaalidemokraattinen Puolue, Finlands Socialdemokratiska Parti) — Дэвшилтэд альянсын гишүүн;
- Үндэсний эв нэгдэл (Kansallinen Kokoomus, Samlingspartiet) — Европын ардын намын гишүүн;
- Жинхэнэ финнүүд (Perussuomalaiset, Sannfinländarna) ;
- Зүүний холбоо (Vasemmistoliitto, Vänsterförbundet) ;
- Финландын төв (Suomen Keskusta, Centern i Finland) — Либерал интернационалын гишүүн;
- Шведын Ардын нам (Ruotsalainen kansanpuolue, Svenska folkpartiet,) — Либерал интернационалын гишүүн;
- Христианы ардчилагчид (Kristillisdemokraatit, Christdemokraten) — ;
- Ногоон холбоо (Vihreä liitto, Gröna förbundet).
Эдийн засаг
Финланд улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг буюу 44,492 ам.доллар юм.
Финландын ган хайлшийн үйлдвэрүүд (Outokumpu, FNsteel) дэлхийд зэвэрдэггүй ган үйлдвэрлэлээр тэргүүлдэг.
2005 онд цахилгаан эрчим хүчний 20 орчим хувийг Ловиса, Олкилуото атомын цахилгаан станцуудад үйлдвэрлэжээ. 2017 онд Финландын атомын цахилгаан станцуудад үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний эзлэх хувь тус улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 33.18 хувийг эзэлж, 22.6 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэсэн байна.
2015 онд Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар Финланд улс гар утасны интернет холболтын тоогоор тэргүүлжээ (зуун хүн амд 125 холболт; Япон - 116; Унгар - 33); Финландын Эдийн засгийн судалгааны Etla хүрээлэнгээс гаргасан үнэлгээгээр 2016 онд тус улс Европын 22 орны дунд дижиталжуулалтаараа тэргүүлэгч болсон байна.
2013 онд Финландын 75-89 насны таван иргэн тутмын нэг нь л интернет ашигладаг, Финландын 300,000 орчим тэтгэвэрийнхэн компьютергүй, 40,000 тэтгэвэрийнхэн гар утасгүй байжээ.
Remove ads
Тэмдэглэл
- Финланд-Шведүүд, Цыган болон Сами үндэстэн зэргийг багтаасан.
Эшлэл
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads