Хэнтий аймаг

Монгол Улсын аймаг From Wikipedia, the free encyclopedia

Хэнтий аймагmap
Remove ads

Хэнтий (монгол бичгээр ᠬᠡᠨᠲᠡᠢхэнтэи) — Монгол Улсын аймаг.

Quick facts Хэнтий аймаг ᠬᠡᠨᠲᠡᠢᠠᠶᠢᠮᠠᠭ, Улс ...
Remove ads

Ерөнхий тойм

Хэнтий аймаг 1923 онд байгуулагдсан. Газар нутгийн хэмжээ - 80,312 км² (21 аймгаас 9-р том[1]). 2008 оны тооцоогоор хүн амын тоо - 73608 (21 аймгаас 14-р их[1]). Засаг захиргааны төв - Чингис хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 18 сум, 5 тосгон 89 багтай. Хэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий.

Газар орны тойм

Хэнтий аймаг Монгол орны дорно умар биед оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Улс дотор Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална.

Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс аймгийн урд талаар хөндлөн урсдаг Хэрлэн гол эх авдаг.

Remove ads

Хүн амын тойм

Хэнтий аймгийн хүн амын тоо 2000 онд 70,946 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам нь 65,811, суурин хүн ам нь 65,335 болж буурчээ.[2] Энэ тоогоор бол Монгол улсын 13-р олон хүн амтай аймаг гэж үзэгдэнэ. 2007 оны үед хүн амын нягтрал 0.89 (21 аймгаас 14-р шигүү[1]) байв. Хүн амын үнэмлэхүй олонх нь Монгол үндэстэн. 2000 оны тооллогын дүнгээр олонх Халх ястнаас (нийт хүн амын 86.5%) гадна Буриад ястан онцлохуйц олноор (6,223 буюу 8.8%) оршин суудаг гэжээ.[1] 2010 онд гадаад улсын харьяат иргэн 580 хүн тоологдсон нь хүн амын 0.8% болж байгаа юм.[2]

Засаг захиргааны хуваарь

Thumb
Сумдын газрын зураг

Хэнтий аймгийн нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд дээд түвшинд 17 сум, дэд түвшинд 83 багт хуваагддаг.[3] Хүн ам олонтой 3 суурин газартай. Тухайлбал, Хэрлэн суманд харьяалагддаг аймгийн төв Чингис хот 17164, Бор-Өндөр сум буюу Бор-Өндөр тосгон 8080, Батноров суманд харьяалагдах Бэрх тосгон 2413 хүн амтай.[4]

Thumb
Дадал сум, Дэлүүн Болдог
More information Сумын нэр, Хүн ам (2008) ...
* - Тоонд Бэрх тосгон багтаагүй.
** - Тоонд Чингис хот багтсан.
Remove ads

Цахим холбоос

 Commons: Архангай аймаг – Викимедиа дуу дүрсний сан
  • khentii.mn - Хэнтий аймгийн засаг захиргааны газраас эрхлэн хөтөлдөг цахим сүлжээ
  • khentii.com - Хан Хэнтий нутаг минь сүлжээ

Эх сурвалж

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads