Хөлөн нуур
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Хөлөн буюу Далай нуур нь Өвөр Монголын Хөлөнбуйрт орших цэнгэг уст нуур юм. Гадаргын талбай нь 2339 км² бөгөөд Хятадын таван том цэнгэг уст нуурын нэг юм.
Буйр нуурын хамтаар Хөлөнбуйрын сав газрыг үүсгэдэг. Нуурт Хэрлэн гол болон Оршуун гол цутгадаг.
Загас, сам хорхой, сувд, хавч элбэгтэй. Мөн тус нуур нь Хятадын томоохон зэгсний аж ахуйн бүс юм.
Хөлөн нуур нь Манжуур хотоос холгүй орших бөгөөд зуны цагт жуулчид ихээр ирдэг.
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads