Цагааны Цэгмид

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Цагааны Цэгмид (* 1905 онд Булган аймгийн Сайхан сум; † 1963 оны 7 сарын 23-нд Улаанбаатарт) нь Монгол Улсын Ардын Жүжигчин цолыг анхлан буюу 1942 онд хүртсэн, Төрийн шагналт, Монголын XX зууны манлай театр, киноны нэрт жүжигчин юм.

Quick Facts Цагааны Цэгмид, Төрсөн ...
Remove ads

Намтар

Тэрээр 1905 онд Түшээт хан аймгийн Хүдэр харуул сумын нутаг "Сүвсүүлийн баруун бэлчир" гэдэг газар Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Манджавын Батсүх гэдэг байв. Эх Манджав нь Батсүх хэмээх нэрийг зүүн чихэнд нь гурвантаа шивнэсэн авч 7 настай байхдаа хүндээр өвдсөний улмаас нэгэн лам түүнд Цэгмид хэмээх нэрийг хайрласан байна. Хүүгээ өөрөөрөө овоглож байсан эх нь энэ үед Харуулын Цагаанбандитай гэр бүл болсон тул түүгээр овоглосноор Цагааны Цэгмид гэгдэх болсон байна. Багадаа гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд шилжин суурьшжээ.

Тэрбээр 18 наснаас өрх толгойлон, мал маллах, ан гөрөө хийх, өвс хадах, мод түлээ бэлтгэх, үхэр тэрэг хөллөн жин тээх, тэрэг шаах, байшин барих, хоршооны манаач, ойн цагдаа хийх, хамтралын сургагч зэрэг олон ажил хийж амьдарлаа залгуулж байжээ.

1932 оны хавар түр цэрэгт тэнцсэн учир Улаанхуарангийн пулемётын суманд цэргийн алба хааж байгаад ЗХУ-д цэргийн нисэхийн сургуульд тэнцсэн боловч театрын хөгжимчин, жүжигчин, жүжгийн зохиолч Лувсангийн Дамдинбазарын дэмжлэгээр урлагийн хүн болохоор шийджээ.

Ц.Цэгмид 1932 оны 9-р сарын 1-нд Төв Театрт дагалдан жүжигчнээр ороод насан эцэслэх хүртлээ ажилласан. Нэрт жүжигчин маань 1963 онд уушгины өвчний улмаас нас баржээ.

1934 онд тэрээр Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" дуулалт жүжгийн Юндэнгийн дүрд анх тоглосон жүжигчин юм.

1941 онд "Шарай голын гурван хаан" жүжгийн Цасчихэр баатар, "Гайхамшигт лимбэ" жүжгийн Лимбийн хаанд залуу насаа мөнхлөн үлдээсэн тэрбээр 1946 онд Монголын кино урлагийн манлай бүтээлээр шалгарсан "Цогт тайж" киноны гол дүрд гарамгай сайн тоглож, Монгол Улсын Ардын жүжигчин цолыг бусад жүжигчдээсээ түрүүлж анхлан хүртсэн байдаг.

Remove ads

Гэр бүл

Ц.Цэгмид нас бие гүйцэж 1924 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяа Дувааны Долгоржавтай гэр бүл болж, таван хүүхдийн эцэг, эх болсон байна.

Тэрээр 5 хүүхэдтэй бөгөөд хүү МУГЖ Цэгмидийн Төмөрбаатар, жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг хоёр нь чөлөөт уран бүтээлч, харин охин Цэгмидийн Уртнасан нь СУИС-д төгөлдөр хуурын багшаар ажиллаж, хойч үеэ бэлдэж явна.

Сүүлд хүүхдүүд нь нийлж "Цагааны Цэгмид" нэртэй урлаг дэмжих сан байгуулжээ.

Тайзнаа бүтээсэн дүрүүд

More information Зохиолч, Жүжгийн нэр ...

Дэлгэцнээ бүтээсэн дүрүүд

More information Киноны нэр, Дүрийн нэр ...
Remove ads

Тайлбар

  • Жүжигчний нэрийг Цэгмид, Цэгмэд гэж хоёр янзаар бичсэн нь тохиолдоно.

Шагнал

  • Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1941 он[1]
  • Монгол Улсын Ардын жүжигчин, 1942 он[1]
  • Монгол Улсын Төрийн шагнал, 1946 он
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Эх сурвалж

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads