Цагаан толгой

From Wikipedia, the free encyclopedia

Цагаан толгой
Remove ads

Цагаан толгой (Англи: Alphabet; Орос: Азбука) нь аман хэлний авиаг төлөөлөн дүрслэхийн тулд тэмдэг, зурлага маягаар бичигдэх үсэгнүүдийг хамтатгасан иж бүрдэл нь юм.

Thumb
Өнөөгийн дэлхийд хэрэглэгдэж буй тэмдэглэхүйц цагаан толгойнуудыг зурагласан нь

Дэлхий дээр олон төрлийн цагаан толгой хөгжсөн байдаг бөгөөд өөрийн өвөрмөц онцлогуудтай байх нь элбэг. Тухайлбал, зарим цагаан толгойн нэг тэмдэглэгээ нь (ихэнхдээ үсэг) нэг үгийг, заримд нь үгийн нэг үеийг, заримд нь нэг авиаг гэх мэтээр ялгаатайгаар хэвшсэн байдаг.

Өөрийн цагаан толгой, түүнд үндэслэсэн бичгийн дүрэм бүхий бол тэр нь бичгийн хэл болдог. Цагаан толгой нь бичгийн хэлнээс гадна дохионы хэлэнд мөн бий.

Remove ads

Хэв янз

Орчин үеийн ихэнх хэлэнд Латин цагаан толгойн төрлүүд хэрэглэгддэг. Янз бүрийн цагаан толгойг орчин цагт хэрэглэж буйгаар жагсаавал:

  • Монгол бичиг - 1204 оноос хэрэглэж эхэлсэн монголчуудын уламжлалт цагаан толгой. Монгол бичиг нь хоёр дахь цагаан толгойн үүрэгтэйгээр одоо Монгол улсад ашиглагдаж байна.
  • Латин цагаан толгой - Грек цагаан толгойн дээр суурилан үүссэн.
  • Грек цагаан толгой - Грек хэлний албан ёсны бичгийн тогтолцоо
  • Араб цагаан толгой - Араб болон Перс хэлний бичгийн тогтолцоо
  • Еврей цагаан толгой - Еврей болон Ладино, Иддиш хэлний бичгийн тогтолцоо
  • Кирилл цагаан толгой - Грек цагаан толгойн дээр суурилан үүссэн. ОХУ, Болгар болон бусад улсуудын хэлний бичгийн тогтолцоо
  • Солонгос үсэг - Солонгос хэлний бичгийн тогтолцоо
Remove ads

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Цагаан толгой – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads