Цэвээнравдан

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Цэвээнравдан нь Сэнгэ хунтайжийн хүү бөгөөд 1694 онд авга ах Галдан бошигтоос Зүүнгарын хаант улсын хаан ширээг булаан авч, Зоригт хунтайж цолтойгоор Зүүнгар Улсын эзэн болсон. 1717 онд Их Цэрэндондовт 6000 цэрэг өгч Төвөд рүү илгээн эзлэн авсан. Гэвч удалгүй 1720 онд Чин улсын цэрэгт ялагдан Төвөдийг алджээ. 1727 онд өвчнөөр нас барсан.

Quick facts Цэвээнравдан, Хаанчлал ...
Remove ads

Гэр бүл

Цэвээнравдан хунтайж хоёр хатантай байсан.

Их хатан Гүнгэравдан нь хошуудын Гончиг Далай ханы охин.[1] Энэ хатнаас Галданцэрэн төрсөн.[1] Эцгийнхээ дараа Зүүнгарын хаан болсон.

Бага хатан нь торгуудын Аюук ханы охин Сэтэржав бөгөөд, Лувсаншуну, Шунудаваа гэх хоёр хөвүүн, нэг охин төрүүлсэн.[1] Цэвээнравданыг 1727 онд Сэтэржав хатан нь хордуулж егүүтгээд өөрөөс төрсөн хүү Лувсаншунуг Зүүнгарын хаан болгохоор хуйвалдсанд Галданцэрэн болон түүний талын ноёд Сэтэржавыг барьж, Шунудаваа болон охиных нь хамтаар цаазласан ч, Лувсаншуну нь харьяатаа дагуулан Ижил мөрний торгууд руу зугтсан.

Remove ads

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads