Цэрэндоржийн Балдорж
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Цэрэндоржийн Балдорж (* 1953 оны 9 сарын 30-нд[1] Говь-Алтай аймгийн Шарга суманд; † 2007 оны 12 сарын 17-нд Улаанбаатарт) — Монголын сэтгүүлч, зохиолч, бизнесмен. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн.
Remove ads
Намтар
Ц.Балдорж нь Говь-Алтай аймгийн Шарга суманд 1953 онд төрсөн.
Төгссөн сургууль:
- 1970: Төв аймгийн Угтаалцайдам сумын дунд сургууль
- 1977: ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургууль, сэтгүүлчийн анги
- 1987: ЗХУ, Москва хотын Нийгмийн ухааны академи, аспирантур
Ажилласан газар:
- 1977-1990 "Үнэн" сонин. Сурвалжлагч, тоймч, хэлтсийн эрхлэгч
- 1990-1996 "Ардын эрх" сонин. Нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч
- 1996-2007 "Монгол Ньюс" группийн захирал. "Өнөөдөр" сонины ерөнхий эрхлэгч.
Мөн 1990-1992 онд Ардын Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдон, Монгол Улсын Үндсэн Хуулийг батлалцсан аж.
Ц.Балдорж 2007 оны 12 сард зүрх нь зогссоны улмаас таалал төгсчээ.
Remove ads
Бүтээлүүд
Кино зохиол
- Хачин хүн
- Элсний нүүдэл
Жүжгийн зохиол
- Хэрээ
- Өв залгамжлагчид
- Зэрэглээ
- Эмс
- Шөнө амталсан нулимс
- Хориотой жүжиг
- Хайрын виз
Өгүүллэг
- Зул цэцэг
- Хурал үргэлжилж байна
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads