Шарын Чимэдцэеэ

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Шарын Чимэдцэеэ (Сүхбаатар аймгийн Уулбаян суманд хөхөө сард “Хоолой” гэдэг газар 1958 онд төрсөн)- МУАЖ, уртын дуучин.

Quick facts Төрсөн он, Төрсөн газар ...

Намтар

  • 15 настайдаа дунд сургулийнхаа урлагийн үзлэгээр сумынхаа клубт анх удаа  “Жаахан шарга”-ыг дуулж байсан гэдэг.
  • 1974 онд Улаанбаатар хотод ирж алдарт дуучин Намжилын Норовбанзад, Дорждагва нарт шавь оржээ.
  • 1986 онд Соёлын тэргүүний ажилтан болж, 1991 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн.
  • 1993 онд Улаанбаатар хотод ирж “Морин хуурын чуулга” анх байгуулагдахад гоцлол дуучнаар орсон.
  • 2003 оноос Хөгжим бүжгийн Коллежид  багшилжээ.
  • 1995 онд Соёлын ордон, ХДТ-т дуучнаар ажилласан.
  • 2003 оноос ХБК-ийн багшаар тус тус ажиллаж байна. Бие даасан уран бүтээл 40 гаруйг туурвиж тоглосон. Дуучин болсон хугацаанд 6-н удаа хандивын тоглолт хийсэн.

Тэрээр Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Орос, Герман, Англи, Франц, Швейцарь, Америк, Польш, Канад, Голланд, Чех зэрэг 40 гаруй орноор явж Японы "Suntory hall alcoross", АНУ "Сarnegle hall", Нью-Иорк хотын НҮБ-ийн танхим, Германы Берлин филармони, Францын Юнеско зэрэг дэлхийн алдартай тайзнуудад дуулсан.

Чингис хааны дэлхийн Академийн жинхэнэ гишүүн, академич.

Ш.Чимэдцэеэ зөвхөн уран бүтээлч бус, дарьгангын  өв соёлын тээгч, түүнийгээ судалгааны эргэлтэд оруулж “Дарьганга дууны хэл соёлын судалгаа” нэг сэдэвт бүтээлээрээ докторын зэрэг хамгаалсны зэрэгцээ Монгол Улсаа уртын дууны ноттой болгосон  эрдэмтэн, судлаач.  Өдгөө түүний зохиосон нотоор ар, өвөр Монголын уртын дуучид уртын дуугаа сурч байна. Дарьганга судлалтай холбоотой өөр  нэг зүйлийг онцолбоос дэлхий дээр 300 гаруй үндэстний хэл устсан атал 2010 оны хүн амын тооллогоор дарьганга хүний тоо цөөрсөн нь хэл устах аюул  хаалга тогшиж буй дохио болохыг сэрэмжлүүлж тэрбээр “Дарьганга хэл аялгууны толь бичиг” гаргажээ.

Remove ads

Уран бүтээлүүд

  • Жаахан шарга, Дарьганга, үзэмчин, урт богино дууны түүвэр,
  • “Дууны шуранхайд шүлэг төрнө” яруу найргийн түүвэр,
  • “Алтан хөхийн оргил”,
  • “Алтан овоо”,
  • “Ижий буурал гол”,
  • “Тэнгэрийн тэртээх аялгуу”,
  • "Тэнгэр ээж минь өршөө",
  • “Ижий оролсон нутаг”,
  • “Бүүвэйн аялгуу”,
  • “Хурдан морины марзай гийнгоо” зэрэг СD-нүүдийг гаргасан.
  • "Хүмүүний нэгэн урсгал"

Гавьяа Шагнал

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads