Шиншилла

From Wikipedia, the free encyclopedia

Шиншилла
Remove ads

Шиншилла нь Chinchillidae овгийн мэрэгч амьтан ба Өмнөд Америкийн Андын нуруунаас гаралтай. Зурамнаас арай томхон энэ мэрэгчийн үнэтэй тансаг арьснаас нь болж ихээр агнаснаас 19 зууны сүүл гэхэд ихэд цөөрсөн болно. Өдгөө гоёлын үслэг эдлэлийн үйлдвэрлэлд хэрэглэж буй арьс голдуу фирмд өсгөж үржүүлсэн шиншилла аж. Шиншилла нь 2 янзын зүйл байна.

Quick facts Шиншилла Оршин байсан хугацаа: Одоо, Биологийн ангилал ...

Шиншилла нь хадны ангал цав болон нүхэнд амьдардаг. Тэд маш чадварлаг үсэрдэг ба 5 м хүртэл өндөр үсэрж чадна. Байгальд махчин шувууд, өмхий хүрэн, могой, муур нохойн төрлийн зэрлэг амьтад гээд дайсан мундахгүй.

Зэрлэг шиншилла ургамал, жимс, үр, хорхой шавьж гэх мэтээр хооллодог аж. Харин гэршүүлсэн тэжээвэр шиншилла голдуу өвс иддэг.

Remove ads

Үржил

Тэд жилийн аль ч үед нийлж чадах ба эм нь 110 хоног хээлээ тээдэг. Ихэнх мэрэгчдээс хамаагүй урт энэ хугацаанд зулзага нь төрөх үедээ үс нь бүрэн ургаж гүйцэн, нүдээ нээсэн байдаг. Голдуу 2 зулзага гаргах бөгөөд дунджаар 15-20 насалдаг байна.

Галлерей

Гадны холбоосууд

 Commons: Шиншилла – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Quick facts
  • Save the Wild Chinchillas - Зэрлэг шиншиллагийн тоо толгойг хамгаалах байгууллага
  • ChinCare - Шиншиллагийн тухай мэдээлэл.
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads