Шириндарь хатан

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Шириндарь хатан (хятад ханз:失憐答里, пиньинь галиг:Shī lián dá lǐ)(?-1306 он?) — Юань улсын Төмөр өлзийт хааны их хатан.

Quick facts Шириндарь хатан, Өнгөрсөн огноо ...

Намтар

Шириндарь хатан хонгирад аймгийн Ожин ноёны хүү Улучин ноён охин. Төрсөн он тодорхойгүй.

1299 оны 10-р сард Өлзийт хааны анхны их хатан тэнгэрт халихад Шириндарь их хатан болов. Хаан угсаа залгах хүүгүй байж байгаад Шириндарь хатнаас Даш гэдэг хүүтэй болжээ. 1305 оны 5-р сард Даш ханхүүгээр өргөмжлөгдсөн ч 12-р сард өвчнөөр таалал төгссөн.[1]

Төмөр хаан ахын хүү Хайсан ванг дараагийн ханхүү өргөмжилжээ. Тус хатан 1305 онд амьд байсан хэрнээ, 1307 онд Хайсан хааны зарлигаар «Бат нигүүлсэхүй нам үзэсгэлэнт хатан»[2] хэмээн нэхэн өргөмжлөгдсөнийг бодвол 1306 онд нас барсан бололтой. Өвгөдийн сүмд Өлзийт хааны тахилгын харшид хатны хөргийг хамт байрлуулсан тахисан.[1]

Remove ads

Сурвалж, тайлбар

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads