Эксклав

From Wikipedia, the free encyclopedia

Эксклав
Remove ads

Экскла́в (Франц: exclavé «түгжигдсэн», Эртний Грек: ἐξ- «-ээс, аас-» + Латин: clavis «түлхүүр»: , анклав-латин. inclavatus «хаалттай, цоожтой») - нэг улсын үндсэн газар нутгаас тусдаа өөр нэг буюу хоёр улсын газар нутаг дотор байрлаж буй газар нутаг юм. Энэхүү газар нутаг нь байрлаж байгаа биш харьяаладаж буй орны хувьд эксклав, харин тойрон хүрээлүүлж байгаа орны хувьд анклав гэнэ.

Thumb
С нь В улсын эксклав, харин А улсын хувьд С нь анклав

Далайд гарцтай эксклав газар нутгийг хагас экслав гэнэ. Олон улсын далайн дүрмийн дагуу бусад орны усан эрэг хагас экслав руу орох далайн гарцыг хаахыг хориглодог. Ярианы хэлэнд хагас эксклав болон хагас анклав гэхийг зүгээр л эксклав ба анклав гэдэг.

Remove ads

Эксклавын жишээ газар нутгууд. Олон улсын:

  • Армени, Иран, Түрк Улсуудаар тойрон хүрээлүүлсэн Азербайжаны Нахичеваны Автономит Бүгд Найрамдах улс.
  • Беларусийн Гомелийн мужийн нутаг дахь Медвежье-Саньково засаг захиргааны хувьд Оросын Брянс мужид харьяалагддаг байна.
  • Бүгд Найрамдах Киргиз Улсын нутагт байгаа Фергана мужийн Шахимарданы эксклав ба Сохийн дүүрэг Узбекистан Улсын эксклав юм.
  • Швейцарын нутаг дотор орших Лугано нуур орчмын Кампионе д'Италия бол Итали улсын эксклав бөгөөд Швейцар Улсын анклав ажээ.
  • Францын нутаг доторх Льивия хэмээх засаг захиргаа бол Испани улсын газар нутгийн хэсэг юм.
Remove ads

Эксклавын жишээ газар нутгууд. Бүс нутгийн:

  • Улаанбаатар хотын Багануур, Налайх дүүрэг тусдаа Төв аймгийн нутаг дотор байрладаг.
  • Оросын Псков мужийн хэсэг газар Новгородын тойрогт дотор ордог байна.

Хагас экславын жишээнүүд:

  • Оросын Калининград тойргийг Балтын тэнгист Польш, Литва тойрдог.
  • Атлантын тэнгисын эрэг дэх Ангол Улсын Кабинда муж Конго болон Ардчилсан Конго улсын нутагт байдаг.
  • АНУ-ын Аляска муж бол АНУ-ын хагас экслав буюу Канадын хагас анклав юм.
  • Мусандам — мухафаза Оманы (муж) боловч Арабын Нэгдсэн Эмират Улсын нутагт байдаг.
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads