Юлий Цезарь

From Wikipedia, the free encyclopedia

Юлий Цезарь
Remove ads

Гай Юлий Цезарь[1] (латин. Gaius Iulius Caesar [ˈgaːjʊs ˈjuːliʊs ˈkae̯sar]; МЭӨ 100 оны 7-р сарын 12[2] – МЭӨ 44 оны 3-р сарын 15,[3]) Эртний Ромын Бүгд Найрамдах Улсын цэрэг, улс төрийн удирдагч, зохиолч байсан. Тэрээр Ромын Бүгд Найрамдах Улсыг Ромын эзэнт гүрэн болгон өөрчлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Quick facts Юлий Цезарь, Хаанчлал ...

Эртний угсаатан патрицын гэр бүлээс гаралтай Юлий Цезарь Ромын бүх энгийн шат дараалсан удирдах албан тушаалд (cursus honorum) тууштай хүрч, консерватив сенаторуудын эсрэг тэмцэлээр нэр хүндтэй болсон байна. МЭӨ 60 онд Гней Помпей Их (латин. Gnaeus Pompeius Magnus), Маркус Лициниус Крассус (латин. Marcus Licinius Crassus (Dives) нарын хоёр нөлөө бүхий улстөрчтэй "Нэгдүгээр гурвалсан холбоо"-г (латин. triumviratus — «гурвалсан холбоо») зохион байгуулсан.

МЭӨ 58 оноос найман жилийн турш Галлийн дайнд орчин үеийн Швейцарь, Франц, Бельги, Герман, Их Британи нутаг болох Атлантын далайгаас Рейн мөрөн хүртэл өргөн уудам газар нутгийгийн Ромын Бүгд Найрамдах Улсад хавсаргаж, авъяаслаг цэргийн жанжин гэдгээ харуулж алдаршсан юм.

МЭӨ 49 оны эхээр. Ромд буцаж ирээд албан тушаалын гэмт хэргийн (сонгуулийн үеэр хээл хахууль авах, албан тушаалтнуудад хээл хахууль өгөх, гэрээг зөрчих, хүчирхийлэл үйлдэх болон бусад зөрчил) шүүхийн халдашгүй байдлын баталгааны талаар сенаторуудтай маш хурц санал зөрөлдөөнөөс болж иргэний дайн эхлүүлсэн байна. Дөрвөн жилийн хугацаанд Цезарь Помпейг тойрсон Сенатын дэмжигчид Итали, Испани (хоёр удаа), Грек, Африкт ялсан бөгөөд Египет, Понт улсын удирдагчдын цэргийг буулган авчээ.

Тэрээр "өршөөлийн зөөлөн бодлого"-ыг баримталж байсан боловч нэгэн зэрэг хэд хэдэн гол өрсөлдөгчөө цаазалсан юм. Өрсөлдөгчдөө бүрэн ялснаар тэрээр өөрийн гарт консулын эрх мэдэл, дарангуйлагчийн онцгой эрх мэдлийг төвлөрүүлж (эцэст нь насан туршийн албан тушаалын хэлбэрээр) нийгмийн бүх салбарт хэд хэдэн шинэчлэл хийсэн байдаг юм. Цезарь амьд байх хугацаандаа түүнийг бурханчлан шүтэх нь эхэлсэн бөгөөд ялалт байгуулсан командлагч "эзэн хаан" хэмээх нэр хүндтэй цол нь түүний нэрийн нэг хэсэг болсон боловч тэрээр эртний Ромын хаадын эрх мэдлээс татгалзсан байна. Маркус Юниус Брутус тэргүүтэй сенаторуудын бүлэг Цезарийг алсны дараа Цезарийн ач хүү Гай Октавиус Августин түүний нэрийг авч, өв залгамжлалын ихэнх хэсгийг гэрээслэлдээ авч, улмаар Ромын анхны эзэн хаан болжээ.

Remove ads

Эшлэл

Гадны холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads