Өнгөт хувьсгал

From Wikipedia, the free encyclopedia

Өнгөт хувьсгал
Remove ads

Өнгөт хувьсгал (англи. Colour revolution, заримдаа coloured revolution, орос. цветная революция) - 2000-аад оны эхээр Зүүн Европ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан зарим улс орнуудад сонгуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахыг "өнгөт хувьсгал" гэж нэрлэж хэвшсэн юм. 2003 оны 11-р сард Гүржид “сарнайн”, 2005 оны 1-р сард Украинд “жүржийн”, 2005 оны 4-р сард Киргизэд “алтан зул цэцгийн” хувьсгал гэж тус тус нэрлэсэн байдаг юм. 2005 оны 5-р сард Узбекистан, 2005 оны 11-р сард Азербайжан, 2022 оны 1-р сард Казахстанд болсон үйл явдалд нэр өгөөгүй боловч бас л өнгөт хувьсгалын ангилалд оруулж болох юм.

Thumb
Өнгөт хувьсгалын газрын зураг

1974 онд эхэлсэн “ардчиллын гурав дахь давлагаа”-ны үндсэн шинж нь “Бусад улс оронд хүний эрх, ардчиллыг хөгжүүлэх АНУ-ын бодлогын өөрчлөлт” байсан хэмээн улс төр судлаач Сэмуэл Филлипс Хантингтон томьёолжээ. Ардчиллын эхний 2 давлагааны үеэр АНУ зэрэг томоохон орнууд бусад улс орнуудад ардчилал, хүний эрхийг хөгжүүлэхийг төдийлөн чухалчлаагүй байна. Харин 1970-аад оноос хойш тэд энэ зорилтыг тавьж бусад улс орнуудад ардчилал, хүний эрхийг дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн олон Төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлж, тэд нараар дамжуулан гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлж иржээ. Уг байгууллагууд нь хуучин социалист гэгдэж байсан улс орнуудад дэглэм өөрчлөгдөхөд дотоодын хувьсгалч нарт идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байсан бөгөөд 1990 оны сүүлчээр National Endowment for Democracy, National Democratic Institute for International Affairs, International Republican Institute, International Foundation for Electoral Systems, International Research and Exchange Board, Freedom House зэрэг байгууллагууд нь хуучин ЗХУ-ын хэсэг байсан улс орнуудад дахин идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг. Тэдгээр байгууллагын санхүүжилтийн багагүй хэсгийг АНУ-ын төрөөс гаргадаг бөгөөд тухайлбал Ардчиллыг дэмжих үндэсний сангийн (National Endowment for Democracy) санхүүжилтийн 97 хүртэл хувийг АНУ-ын Төрийн департаментаас гаргаж байсан ажээ. Freedom house байгууллагыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Мэдээллийн агентлаг (татан буугдсан) зэрэг төрийн байгууллагууд санхүүжүүлж иржээ.

2003 оноос хойш болсон "Өнгөт хувьсгалуудыг" удирдан зохион байгуулсан, манлайлсан иргэд, хөдөлгөөнүүдийг эдгээр байгууллагууд ихээхэн идэвхтэй дэмжиж байсан юм.

Чингэхдээ “Хувьсгал” гэдэг үгний нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт нь хувьсгалын үр дүнд тухайн улсын бүх элит солигдож шинэ элит төрийн эрхэнд гарах явдал байдаг бол өнгөт хэмээгдэж буй хувьсгалын үр дүнд АНУ-ыг үг дуугүй дэмжин дагасан нэг хэсгээр өмнөх элит нь солигдож байгаа явдал гэж зарим судлаачид үздэг байна. Энэхүү хувьсгалын үед “хувьсгалчдыг” АНУ албан ёсоор дэмжиж мэдэгдэл уриалга гаргахын зэрэгцээ техник, санхүүгийн туслалцаа үзүүлсэн улс оронд (Гүрж, Украин, Киргиз) өнгөт хувьсгал ялж байсан бол АНУ-ын зүгээс төдийлөн дэмжлэг аваагүй хувьсгал (Азербайжан, Узбекистан) нь тэгсхийгээд зогссон гэж зарим эх сурвалжууд дүгнэдэг.

Нэг ёсондоо эдгээр хувьсгал нь өөрийн дотооддоо бүрэлдсэн хүнд нөхцөл байдал дээр гадны нөлөө дэмжлэг орж болсон гэж дүгнэх боломжтой юм.

Америкийн улс төр судлаач Жин Шарп (Gene Sharp: 1928 –2018)-ын бичсэн “Дарангуйллаас (Диктатур) ардчилал руу: Эрх чөлөөтэй болох үзэл баримтлалын ерөнхий агуулга” (From Dictatorship to Democracy: A conceptual framework for liberation) номыг өнгөт хувьсгалын “гарын авлага” болсон гэж үздэг ажээ. Дарангуйлагчийн хүчийг яаж бодитоор үнэлж, үүний үндсэн дээр өөрийн үйл ажиллагаа, зорилтыг яаж төлөвлөх, эрх баригчидтай яриа хэлэлцээ яаж болон хэзээ хийх, хэзээ хийхгүй байх, эрх баригчдын хүчийг хэрхэн саармагжуулж, эрх баригчдыг үзэн ядах үзэл санааг хэрхэн хаана яаж дэлгэрүүлэх, эрх баригчдын сул талыг яаж тодорхойлох, тэмцлийг ямар аргаар яаж хийх гээд энэ ном нь үндсэндээ “хувьсгалчдад” үзэл баримтлалын бөгөөд үйл ажиллагааны бүх заваарчилгааг өгсөн байдаг ажээ.

Remove ads

Өнгөт хувьсгалуудын жагсаалт

More information Хувьсгалууд, Улс орон ...
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads