LTE Сүлжээ

From Wikipedia, the free encyclopedia

LTE Сүлжээ
Remove ads

LTE сүлжээ (3GPP Long Term Evolution) нь гар утасны 4G сүлжээний стандарт юм. Анхны 4G сүлжээ нь Швед ба Норвег улсуудад 2009 оны 12 сард ашиглалтанд оржээ. LTE нь гар утасны GSM/UMTS стандартаас хувьсан гарсан долгионоор тараагдах тоон мэдээллийн хурдыг сайжруулсан шинэ технологи болно.

LTE нь одоогийн ашиглагдаж байгаа 2G, 3G стандартуудад тохирохгүй учир өөр долгионий хувиараар ажиллах юм. Азид 1800 ба 2600мгц, хойд америкт 700 ба 1700мгц, европт 800, 1800, 2600мгц, австралид 1800мгц-ийн LTE сүлжээ ажиллахаар төлөвлөгдөөд байна.

2016 оны 4-5 сараас Улаанбаатарт 4G LTE сүлжээг Мобиком, Юнител, Скайтел компаниуд 1800Мгц, 800Мгц долгионы хувиараар үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглаж эхлэв.

Thumb
LTE модем
Remove ads

4G сүлжээ гэж юу вэ ?

4G (4 th generation) нь үүрэн холбооны 4 дэх үеийн стандарт юм. Энэхүү стандарт нь өндөр хөдөлгөөнтэй үед (машин, хурдан галт тэрэг зэрэгт) дээд хурд 100 Mbps (секундэд 100 Мегабит), хөдөлгөөнгүй үед 1 Gbps (секундэд 1 Гегабит) дамжуулдаг байх ёстой гэж баталжээ.

Энэхүү стандартад хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй хоёр технологи байдаг. Энэ нь Mobile WiMAX болон LTE (Long term Evolution) хоёр юм. 4G нь интернэт протокол (IP) дээр суурилдаг.

Түүхчлэн харуулбал

1-р үе. wireless буюу утасгүй аналог систем

   *speech
   *AMPS, TACS

2-р үе. Дижитал систем

   *CDMA, D-AMPS, DTMA, GSM, DECT, PDC

2.5 -р үе.

   *GPRS, EDGE

3 -р үе (IMT2000 стандарт)

   *EDGE
   *CDMA2000 (EVDO)
   *UMTS (WCDMA, HSPA+)

4-р үе (IMT Advanced стандарт)

   *Mobile WiMAX
   *LTE
Remove ads

Яагаад 4G гарах болсон бэ ?

  • Утасгүй технологи -р мэдээлэл дамжигдахад илүү өргөн зурвасын дамжуулалт шаардагдаж эхэлсэн
  • Бүх дижитал сүлжээ IP хэрэглэх болсон
  • WAN -тай уялдах шаардлага бий болсон
  • WiFi-с илүү өргөн хүрээнд ажиллах шаардлага бий болсон

3G болон 4G харьцуулалт 3G 4G Сүлжээний бүтэц Wide area WiFi, Bluetooth, Wide area-тай хосолсон. Зурвасын давтамж 1.6 - 2.5 Ghz 2 - 8 Ghz Бүрэлдэхүүн хэсэг optimized antenna, multi based adapter Smart antenna, SW multi band, wideband radio Зурвасын өргөн 5-20 Mhz 100+ Mhz Өгөгдөл дамжуулалт 385 kbps - 2 Mbps 20-100 Mbps Ашиглах бүтэц WCDMA / CDMA2000 MC-CDMA, OFDMA Хөдөлгөөнт хэрэглээний дээд хурд 200 км/ц 200 км/yц

Remove ads

4G -н онцлог болон давуу тал

  • Илүү хурдтай
  • 3G яриа болон өгөгдлийг тус тусад нь дамжуулдаг бол 4G Интернэт протокол IP ашигладаг учир маш олон зүйл дамжуулж чадна
  • Илүү хол зайд дамжуулдаг. 3G -н тохиромжтой дундаж зай саад багатай орчинд 16км бол 4G саад багатай орчинд 50км (WiMAX).
  • Сүлжээ хоорондын шилжилт тасалдалгүйгээр хийдэг.
  • Маш их хэмжээний хэрэглэгчтэй ажиллах чадвартай
  • Зэрэгцээ болон цуваа холболт үүсгэх чадвартай
  • Маш хурдтай ажилладаг алгоритмуудтай
  • Ухаалаг антенатай. (Хамрах талбай том, Сүлжээ хоорондын шилжилт ухаалагаар хийдэг, Хөдөлгөөнт үеийн тооцоолол сайн, тог бага зарцуулдаг)
  • Алдаа засалтын код хамт дамжуулдаг
  • Бүх IP сүлжээ дэмжинэ. (Tunnel болон Firewall, authentication буюу нэвтрэлтийн нууцлал хамгаалал, ip -р байршил тогтоох)
  • Нууцлал хамгаалалт (Encryption protocol ашигладаг)
  • IPv6 дэмждэг
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads