Юнител

Харилцаа холбооны компани From Wikipedia, the free encyclopedia

Юнител
Remove ads

Юнител Групп (Unitel) нь Монголын мэдээлэл харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэгч мэдээллийн технологийн групп юм. 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Юнител ХХК, Юнивишн ХХК, Номадиа Пикчэрс ХХК, Грийн Фючюрс ХХК (LookTV платформ), Эм Пи Эс Си ХХК (Токи аппликейшн) зэргийг багтаадаг. Юнител Групп нь нийслэл Улаанбаатар хот болон Монгол орны 21 аймгийн хэрэглэгчдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг, Монгол улсын шилдэг 100 аж ахуй нэгжид жил бүр нэрлэгддэг үндэсний хэмжээний групп компани юм.

Quick facts Хууль эрх зүйн хэлбэр, Үүсгэн байгуулагдсан ...
Remove ads

Түүх

2005 оны үүрэн холбооны сонгон шалгаруулалтад BSB Telekom консорциум шалгарснаар Юнител компани үүсгэн байгуулагдах үндэс тавигджээ. Ийнхүү Юнител компани Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрх бүхий үүрэн телефоны 3 дахь оператор болж, GSM системд суурилсан үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.

Түүхийн товчоон

More information Он, Үйл явдал ...
Remove ads

Бүрэлдэхүүн компаниуд

More information Компанийн нэр, Үйл ажиллагааны чиглэл ...
Remove ads

Онцлох технологийн мэдээлэл

Юнивишний гуравласан үйлчилгээ

2011 онд IPTV, суурин утас, өндөр хурдны интернэт бүхий гуравласан үйлчилгээг Юнивишн компани зах зээлд нийлүүлснээр Монгол улс IPTV-ийг нэвтрүүлсэн Азийн анхны 5 орны нэг болов. Ингэснээр дотоодын сувгууд HD формат руу шилжих суурь тавигджээ.[2]

Гэр интернэт

2017 онд “Гэр интернэт” үйлчилгээ нэвтэрснээр хот суурин төдийгүй хөдөө орон нутгийн иргэд өндөр хурдны интернэтэд холбогдох боломжтой болжээ.[3]

LookTV

2016 онд LookTV OTT үйлчилгээ хэрэглээнд нэвтрэв. Ингэснээр Монголын төдийгүй дэлхий дахины хэрэглэгчид Монголын телевизийн сувгууд болон кино контентыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүлээн авч үзэх боломжтой болжээ.[4]

Toki апп

2020 онд Токи аппликейшн нээлтээ хийв. Токи нь олон нийтийн сүлжээ, онлайн төлбөр тооцоо, бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга, лавлах зэрэг олон үйлдлийг багтаасан аппликейшн юм.[5]

4G сүлжээ

2018 онд Юнител компани Монгол орон даяар 4G сүлжээг нэвтрүүлснээр хэрэглэгчид хот суурин, хөдөө орон нутгийг үл хайхран интернэтэд холбогдох боломжийг бүрдүүлжээ.[6]

Нийгмийн Хариуцлага

Байгаль орчин

Юнител Групп нь 2016-2021 онд “Ногоон байгаасай” хөтөлбөрийнхөө[7] хүрээнд Монгол орны байгаль орчныг хамгаалах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлд 95 сая төгрөгийг зарцуулжээ[8].

Дижитал шилжилт

Юнител Групп нь 2016-2021 онд цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, хүмүүнлэгийн үйлсэд цахим шийдлээр дэмжлэг үзүүлэх[9] зэргээр нийт 305 сая төгрөгийг зарцуулсан байна[8].

Хүний хөгжил

Юнител Групп нь 2016-2021 онд залуу үеийг төлөвшүүлэх, олон нийтийг эерэг хандлагад уриалах, нийгэмд сайн сайхныг түгээх зорилгоор 523 сая төгрөгийг[8] дараах төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулжээ: “Зөв бай”[10], “Зөв харилц”[11], “Зөв гэр бүл”[12], “Эгэл Монголоос эерэг бүхэн эхэлнэ[13]”, “Та ч бас хүүхэд байсан[14]”, “Цуурхлыг Зогсооё[15]”, “Бэлгээ Бэлэглэе”[16].

Өв соёл

Юнител Групп нь 2016-2021 онд Монгол өв соёлыг цахим хэлбэрт хөрвүүлэн хадгалах, олон нийтэд түгээх зорилготой “Монгол кино HD[17]” төсөл 75 киног HD формат руу хөрвүүлж,  “Дижитал музей[18]” төсөл Монгол улсын 13-р зууны түүхийг Монголын үндэсний музейд AR, VR хэлбэрээр дэлгэж[19], “Бүүвэй хөтөлбөр” хүүхдийн 28 үлгэрийг аудио болон видеонд хувиргаж[20], “Монгол дуу 4K” төсөл 100 дууг сэргээн түгээж, энэ хүрээнд нийт 239 сая төгрөгийг зарцуулжээ[8].

Эрүүл мэнд, боловсрол

Юнител Групп нь 2016-2021 онд олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, алслагдмал бүс нутагт эрүүл мэндийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх “Эрүүл Байя[21]”, “Ногоон зүрх[22]”, Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтарсан “Биеэ хайрлаарай[23]” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 242 сая төгрөгийг[8] эрүүл мэндийн салбарт зарцуулжээ.

Онцгой байдлын үеийн тусламж

Монгол улсын нутаг дэвсгэрт тохиох гамшгийн хор хөнөөлийг бууруулахад Юнител Групп идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016-2021 онд гамшигтай тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлд 215 сая төгрөгийг зарцуулжээ.[8] Мөн түүнчлэн 2020-2021 оны COVID-19 цар тахлын жилүүдэд Юнител Групп нь 5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх интернэт урсгал, дата, сүлжээний өргөтгөл, цахим дэд бүтэц байгуулалтын туслалцааг УОК болон 21 аймгийн онцгой комисс, ОБЕГ, ЭМЯ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ зэрэг байгууллагад буцалтгүй тусламж болгож үнэгүй үзүүлжээ[24].

Мэдээллийн аюулгүй байдал

Юнител Групп нь харилцагч, үйлчлүүлэгч болон хамтран ажиллагч байгууллагын мэдээллийг хамгаалах зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын төв системийг шинэчилж, дэлхийд тэргүүлэгч шийдэл болох Splunk системийг суурилуулсны зэрэгцээ Монгол улсын Мэдээллийн аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв болох MNCERT/CC төрийн бус байгууллагын идэвхтэй гишүүн юм[8].

Компанийн сайн засаглал

Юнител Групп нь 1600 гаруй ажиллагсдынхаа ажил амьдралын тэнцвэртэй байдал, мэргэжлийн хөгжилд анхаарахын компанийн ёс зүйн дүрмийг баримтлан хэрэгжүүлэх, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах зэрэг асуудалд өндөр ач холбогдол өгч байна. 2021 оны байдлаар Юнител Группийн нийт ажилчдын 52% нь эмэгтэй, 48% нь эрэгтэй байжээ.

Remove ads

Технологийн дэвшлийг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа ашигласан онцлох жишээ

Валентины Метаверс шоу

2022 оны 2-р сарын 14 буюу Валентины баярын өдөр Юнител компанийн цар тахлаас сэргийлэн олон нийтийг цуглуулсан баярын арга хэмжээ зохион байгуулахаас зайлсхийж “U&Me” нэртэй виртуал үдэшлэг зохион байгуулав[25]. Үдэшлэгт оролцогчид виртуал стиль имиджээ сонгон 3D дүрээ бүтээн 8 төрлийн өрөөнөөс сонгож, хүмүүстэй танилцаж, ярилцаж, таалагдсан хүндээ бэлэг бэлэглэн хамтдаа тоглож, бүжиглэж, stand up комеди сонсож, амьд хөгжмийн тоглолт үзэж өнгөрүүлжээ[26].

ICT expo

Монгол улсын мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчилдаг жил бүрийн ICT expo-д Юнител компани жил бүр технологийн дэвшлийг ашигласан үзүүлэн дэлгэж байна. Тухайлбал ICT 2021-д 360 градус фото видео[27], ICT 2020-д Toki app[28], ICT 2019-д VR zone[29], ICT 2018-д холограм үйлчилгээний ажилтан[30] зэргийг ашиглан олон нийтэд танилцуулгаа хүргэж байжээ.

U brand: 2 дахь өдрийн шинэ жил

COVID-19 цар тахлын цаг үед Юнител компани шинэ үеийнхний хоббиг дэмжигч “U brand”-ээрээ дамжуулан залуу уран бүтээлчдийг оролцуулсан AR тоглолт[31], шинэ жилийн баярыг тохиолдуулсан “2 дахь өдрийн шинэ жил” нэртэй богино хэмжээний уран сайхны кино[32] зэргийг бүтээжээ.

Remove ads

Шагнал

Монголын Татварын ерөнхий газрын тайлангаар Юнител ХХК нь 2021 оны том ангиллын шилдэг татвар төлөгчдийн нэг болж[33] Монгол улсынхаа төсөвт 68.3 тэрбум, аймаг сум, дүүргийн төсөвт 2 тэрбум, нийт 70.3 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамж төлж 2148 ажилчдыг ажлын байраар ханган огт сүлжээгүй байсан алслагдсан 59  сум, баг суурин газар шинээр 4G сүлжээгээ оруулан,  500 гаруй бааз станцад өргөтгөл,  бүтээн байгуулалтын ажил хийжээ.[34]

Монгол Улсын засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн судалгаагаар Юнител компани, Юнивишн компани нь 2021 оны Монгол Улсын Топ-100[35] аж ахуй нэгжид багтжээ.

Remove ads

Мэдээллийн эх сурвалж

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads