Азербайжа́н (өөрөөр азери) — Азербайжан улсын үндсэн хүн ам болж, Иранд бас олон саяаар байдаг түрэг угсаат ард түмэн, 30 сая хүнтэй үндэстэн. Дурдсан хоёр улсаас гадна Турк, Орос, Америк, Гүрж улсад олон мянгаар байна. Төрөлх азербайжан хэл нь алтай язгуурын түрэг салбарын огуз бүлэгт хамаардаг.

Quick Facts Бичгийн нэр, Өнөөгийн байдал ...
Азербайжан үндэстэн
ᠠᠽᠸᠷᠪᠠᠶᠢᠵᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ
azərbaycanlılar, آذربایجانلیلار
Thumb
Бичгийн нэролон тоо — азербайжанчууд
өөр нэр — азери (азеричууд)
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 25-30 сая. Үүнээс:
Иран Иран (ИБНИУ) — 15.5 сая (2010)[1]
  • Дорно Азербайжан — 3 сая (багцаа)
  • Өрнө Азербайжан — 2 сая (багцаа)

АзербайжанАзербайжан Азербайжан — 8,172,800 (2009)[2]
Турк Турк (БНТУ) — 800 мянга (багцаа)[3]
Орос Орос (ОХУ) — 603,070 (2000)[4]

Гүрж улсГүрж Гүрж — 284,761 (2002)[5]
Хэл аялгатөрөлх Азербайжан болон бусад хэл
Бичиг үсэглатин үсэг (умард)
араб үсэг (өмнөд)
Шүтлэгисламын шашин (90% шийт)
Төрөл холбоо
Ойр төрөлогуз (гагауз, турк, туркмен)
Хэл угсаатүрэг угсаатан (түрэг төрлийн хэл)
Дотрооайрум, афшар, баят, карадаг,
карапапах, кашкай, терекеме, шахсевен
Close
Thumb
Азербайжан хэлтний тархалт

Газар нутаг

Азербайжанчууд Уулын Карабах салан тусгаарласныг эс тооцвол Азербайжан орон даяар тархан суусан.

Иран улсын баруун хойд нутгийн Өрнөд Азербайжан, Дорнод Азербайжан, Ардебиль, Занжан, Хамадан, Казвин, Маркази муж болон улсын эдийн засгийн төв болсон Тегеран, Караж, Машхад хотод олноор байна.

Орос улсын Дагестанд байна. Дагестанд Дербент, Табасаран зэрэг азербайжан нутаг бий.

Дээр дурдсанаас гадна Гүрж, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Герман, Украин, Ирак, Казахстан, Узбекистанд цөөнгүй байна.

Хүн ам

Азербайжан үндэстэн хүн амын тоогоор Кавказ нутаг болон Азербайжандаа (91%) нэгдүгээр, Гүрж (6.5%) болон Иран (16%)-д хоёрдугаар их хувь эзэлдэг. Азербайжанд 8 сая 173 мянга, Иранд 11—15 сая хүн байна.

Орост 603 мянга, үүнээс Дагестанд 130 мянга, Гүржид 300 мянга, үүнээс Квемо-Картли мужид 225 мянга.

Шашин шүтлэг

Азербайжанчуудын 90% ислам шашны шийт дэгийг сахьдаг бол 10% мөн шашны суннит дэгийг барьдаг.

Хэл бичиг

Азербайжан хэлийг эрдэмтэд алтай язгуурын түрэг төрлийн хэл гээд турк, туркмен, гагаузын хамтаар огуз (баруун өмнөд) бүлэгт харьяалуулжээ. Азербайжан улсын хүн амын 98 хувь тус хэлээр ярьж, албан хэргээ хөтөлж байна. Иран, Иракт азербайжанаар, Азербайжан, Гүржид оросоор, Иранд персээр бас ярилцана.

Эртнээс хэлээ араб үсгээр бичиж ирсэн. XX зууны Азербайжанд латин—кириллатин болон шилжив.

Ген

Генийн нэгэн судалгаагаар азербайжанаас J2 гаплогрупп — 30.5%, G — 18%, R1b — 11%, J1 — 11% илэрчээ.[6]

Зураг

Лавлах холбоос

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.