Александр Керенский
From Wikipedia, the free encyclopedia
Александр Керенский (орос. Алекса́ндр Фёдорович Ке́ренский, 1881 оны 4-р сарын 22-нд Оросын эзэнт улсын Симбирск хотод төрсөн- 1970 оны 6-р сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хотод нас барсан) — оросын төрийн болон улст төрийн зүтгэлтэн, Оросын Бүгд Найрамдах улсыг үүсгэн байгуулагчдын нэг. Оросын Түр Засгийн газрын гишүүн, Хууль зүй, Цэргийн болон далайн яамны сайд байсан бөгөөд 1917 оны 7-11 сард дарга-сайд албан тушаалтай байсан.