Босни ба Херцеговин Улс (Босни, хорват, Сербийн латин: Bosna i Hercegovina; Сербийн кирилл: Босна и Херцеговина) нь Зүүн Өмнөд Европын Балканы хойгт орших улс юм. Хойд, баруун, өмнөд талаараа Хорват, зүүн талаараа Серби, зүүн өмнөд талаараа Монтенегро улсуудаар хүрээлэгддэг, Адриатын тэнгисийн 26 км урттай эргийг эс тооцвол бараг далайд гарцгүй орон болно[13][14]. Нутгийн төв, зүүн хэсэг нь уулархаг, баруун хойд хэсэг нь дов толгод ихтэй, зүүн хойд хэсэг нь тэгш газар юм.

Quick Facts Нийслэлба томоохон хот, Албан ёсны хэл ...
Босни ба Херцеговин
Thumb
Төрийн дуулал
Thumb
Сүлд
Төрийн дуулал: 
Državna himna Bosne i Hercegovine
Државна химна Босне и Херцеговине
"Босни ба Херцеговины төрийн дуулал"
Thumb
 Босни ба Херцеговин улсын байршил (ногоон)

Европ (хар саарал)

Нийслэл
ба томоохон хот
Сараево[1]
43°52′N 18°25′E
Албан ёсны хэл[lower-alpha 1]
Бичгийн систем
Угсаатны бүлгүүд
(2013)[2]
  • 50.1% Босняк
  • 30.8% Серби
  • 15.4% Хорват
  • 3.7% бусад
Шашин
(2013 тооллого)[3]
  • 51% Ислам
  • 3% Шашингүй / бусад
Ард түмний нэршил
  • Босничууд‎
  • Херцеговинчууд
[4][5][6]
Төр засагХолбооны парламентын[6] директорийн бүгд найрамдах улс
 Дээд төлөөлөгч
Кристиан Шмидт[lower-alpha 2]
 Ерөнхийлөгчийн Зөвлөлийн дарга
Желько Комшич
 Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүд
Денис Бечирович
Желька Цвиянович
 Сайд нарын Зөвлөлийн дарга
Боряна Кришто
Хууль тогтоох байгууллагаПарламентын Ассамблей
 Дээд танхим
Үндэстнүүдийн танхим
 Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Түүх
 Босни (дундад зууны эхэн үе)
9-р зуун
 Боснийн банат
1154
 Боснийн хаант улс
1377
 Османы байлдан дагуулалт
1463
 Австри-Унгарын байлдан дагуулалт ба 1908 оны нэгтгэл
1878
 Югослав байгуулагдав
12 сарын 1 , 1918
 ЗАВНОБиХ
11 сарын 25, 1943
 ХБНСЮУ дахь БНСоц Босни ба Херцегвина
11 сарын 29, 1945
 Югославаас тусгаар тогтнов
3 сарын 3, 1992
 Вашингтоны гэрээ
3 сарын 18, 1994
 Дейтоны гэрээ
12 сарын 14, 1995
Газар нутаг
 Нийт
51,229 км2 (125)
 Усны эзлэх талбай (%)
1.4%
Хүн ам
 2020 тооцоо
Neutral decrease 3,475,000[7] (135)
 2013 тооллого
3,531,159[2]
 Нягтаршил
69/км2
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
 Нийт
$67.919 тэрбум[8] (110)
 Нэг хүнд ноогдох
$19,690[9] (79)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
 Нийт
$28.497 тэрбум[8] (113)
 Нэг хүнд ноогдох
$8,223[10] (83)
ОТББИ (2015)  32.7[11]
дундаж
ХХИ (2021) 0.780[12]
өндөр · 74
Мөнгөний нэгжХөрвөх марк (BAM)
Цагийн бүсUTC+01 (ТЕЦ)
 Зуны цаг (ЗЦ)
UTC+02 (ТЕЗЦ)
Огнооны форматө. с. жжжж. (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+387
Домэйн нэр.ba
  1. Босни, Хорбат, болон Серби хэлнүүд нь Серби-Хорват хэлний харилцан ойлголцдог стандарт хувилбарууд юм.
  2. Дээд төлөөлөгч нь сонгогдсон болон сонгогдоогүй албан тушаалтныг огцруулах, хууль тогтоомж гаргах эрх бүхий Дейтоны гэрээний олон улсын иргэний хяналтын ажилтан юм.
Close
Thumb

Тус улсын хүн ам нь гурван голлох үндэстнээс бүрдэнэ: Босняк, Серби, Хорват. Гэхдээ тэд ямар үндэстэн гэдгээсээ үл шалтгаалан, олон улсад өөрсдийгөө Босни хүн гэж хэлдэг. Херцеговинчууд гэх ойлголт нь угсаатны зүйн гэхээсээ илүү бүс нутгийн чанартай ойлголт юм. Тус улс нь засаг захиргааны хувьд харьцангуй биеэ даасан Босни ба Херцеговины Холбооны Улс, Бүгд Найрамдах Српска Улс (Брчко дүүргийн хамт) гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсыг бүрдүүлж байсан 6 улсын нэг болох Босни ба Херцеговин нь Югославын дайны үеэр, 1990-ээд онд тусгаар тогтножээ. 2002 оны 4 сарын 24-нд Европын Зөвлөлд гишүүнээр элссэн, 2008 оны 7 сарын 13-нд Газар Дундын Тэнгисийн Холбоог байгуулалцсан тус улс нь Европын Холбоо, НАТО-гийн гишүүн болох боломжтой орнуудын нэг билээ.

Эшлэл

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.