From Wikipedia, the free encyclopedia
Бугатти нь Эльзасын Мольсемд байршилтай байсан урьдны автомашин үйлдвэрлэгч юм. Тус компанийг үүсгэн байгуулагч нь Этторе Бугатти. 1909 оноос 1963 он хүртэл үйлдвэрлэлт явуулсан байна.
Бугатти | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Хөрөнгө оруулалтын компани |
Үүсгэн байгуулагдсан | 1909 |
Үйл ажиллагаагаа зогсоосон | 1963 |
Төв байр | Мольсем, Франц |
Удирдлага | Этторе Бугатти (1909–1947) Роланд Бугатти (1947–1963) |
Салбар | Автомашин үйлдвэрлэгч |
Бугаттигийн үйлдвэрлэсэн автомашинууд нь тухайн үедээ хамгийн өндөр амжилт гаргасан уралдааны тэрэг байснаас гадна хамгийн сайн, хамгийн тансаг спорт болон лимузин загварын автомашинд тооцогддог байсан учраас энэхүү маркийг домог болгосон юм. Анхны баригдсан үйлдвэр нь дэлхийн хоёрдугаар дайны дараа хаагджээ. Түүнээс хойш хоёр удаа шинээр сэргээсэн. Эхлээд 1987 онд бизнесмэн Романо Артиоли Бугатти Автомобили Спа-г Италид үүсгэн байгуулав. 1998 онд Фолксваген концерн дизайн болон маркийн эрхийг нь эзэмшлээ болгон авчээ. Түүнээс хойш Бугатти Автомобилес С.А.С нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.