Бямбын Ринчен
From Wikipedia, the free encyclopedia
Еншөөбү овогт Бямбын Ринчен (1905.11.21—1977.03.04) Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн байв. Англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний өөрөө сурах бичиг зохиосон эрдэмтэн мөн Монгол улсын хамгийн анхны Докторын зэрэг хамгаалсан хүн юм.
Quick Facts Бямбын Ринчин, Төрсөн: ...
Бямбын Ринчин | |
---|---|
Төрсөн: | Ринчен 1905 оны 11 сарын 21 (1905-11-21) Одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Булсарай хэмээх газар |
Өнгөрсөн: | 4 March 1977(1977-03-04) (71 насалсан) Улаанбаатар |
Ажил үйл | Mонголч эрдэмтэн, Xэл бичгийн ухааны доктор, Зохиолч, Орчуулагч |
Гарал үүсэл | Монгол |
Яс үндэс | Цонгоол |
Улс орон | Монгол |
Боловсрол | Доктор |
Төрөл | хэл бичиг |
Шагнал | Монгол улсын төрийн шагнал |
Залгамжлагч | Ринчений Барсболд |
Close
Тэрбээр тухайн үеийнхээ БНМАУ болон ЗХУ-ын төрийн тэргүүнүүдэд өөрийг нь гүтгэн доромжилсныг эсэргүүцэж, мөн нийгэмд байгаа гажуудлын талаар захидал бичин цаг үеэ шүүмжилж байв. Монголын шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч. 1961 онд БНМАУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогдсон.