From Wikipedia, the free encyclopedia
Бөөрөнцөг түлхэлт (Англи: Shot put) нь хөнгөн атлетикийн спортын шидэлтийн төрлүүдийн нэг бөгөөд бөөрөнцгийг хэр хол шидэхээ өрсөлддөг.
Бөөрөнцгийн жин нь хүйс, насны ангиллаас хамаардаг. 2.135 метр буюу 7 фут диаметртэй тойрог дотроос шидэх ёстой. Уг тойргийн төвд оройтой, 34.92 хэмийн өнцөг дотор бөөрөнцгийг унагаасан тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Тойргийн гадна гишгэх, зураасан дээр гишгэвэл мөн хүчингүй болно.
Дүрэм ёсоор бөөрөнцгийг хоёр мөрийг холбосон шугамаас хойно байрлуулж, шидэх ёстой байдаг тул эрүүний орчимд биедээ нааж, нэг гараараа түлхэх байдлаар шиддэг. Хөлнөөсөө түлхэлт авч шиддэг тамирчин олон байдаг ч биеэрээ эргэлдэж шиддэг тамирчин ч бас цөөнгүй.
Бөөрөнцөг түлхэлт нь хүнд зүйлийг хол шидэн, "хүчээ үзэх" явдлаас үүсэлтэй гэж үздэг. Эрт дээр үед Шотландад чулууг шидэх тэмцээн зохиогддог байв. Түүнээс санаа авч 1860 онд төмрөөр хийсэн бөөрөнцөг ашиглан тэмцээн зохион байгуулсан нь өнөөдрийн бөөрөнцөг түлхэлтийн анхны тэмцээн гэж үздэг. Тэр үед шидэх талбай нь одоогийнх шиг дугуй биш, 2 метр гаруй урт бүхий талтай квадрат хэлбэртэй байлаа. Анх дугуй талбайг ашигласан нь 1867 онд АНУ-д зохиогдсон тэмцээн юм.
Бөөрөнцгийн жин, хэмжээ нь дараах байдлаар тогтоогдсон байдаг. Диаметр нь эрэгтэйчүүд 11-13см, эмэгтэйчүүд 9.5-11см.
Өсвөр үе
Амжилт | Зай | Нэр | Харьяалал | Огноо |
---|---|---|---|---|
Дэлхий | 23м12см | Ранди Барнс | Америкийн Нэгдсэн Улс | 1990 оны 5 сарын 20 |
Монгол | 17м80см | Дашдэндэвийн Махашири | Монгол Улс | 1998 оны 5 сарын 30 |
Амжилт | Зай | Нэр | Харьяалал | Огноо |
---|---|---|---|---|
Дэлхий | 22м63см | Наталья Лисовская | ЗХУ | 1987 оны 6 сарын 7 |
Монгол | 14м68см | Д.Намжилмаа | Монгол Улс | 1966 оны 6 сарын 16 |
Wiktionary: Бөөрөнцөг түлхэлт – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.