![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/56/Expression_of_Human_Wild-Type_and_P239S_Mutant_Palladin.png/640px-Expression_of_Human_Wild-Type_and_P239S_Mutant_Palladin.png&w=640&q=50)
Генийн инженерчлэл
From Wikipedia, the free encyclopedia
Генийн инженерчлэл буюу генийн хувиргалт нь, биотехнологийн тусламжтайгаар амьд биетийн генд өөрчлөлт оруулах процесс юм. Генийн инженерчлэл бол генетикийн болон биохимийн аргуудыг ашиглан генүүдийн байгаль дээр байдаггүй шинэ нэгдлүүдийг тодорхой зорилгоор гарган авахтай холбоотой молекулын биологийн шинжлэх ухааны нэг чиглэл болж хөгжсөн. 1972 онд эрдэмтэн П.Берг ДНХ-ийн эрлийз молекулыг хуруу шилэнд (in vitro) буй болгосон үеэс эхлэн генийн инженерчлэлийн үндэс суурь тавигдсан. Генийн инженерчлэл нь нэг биеийн тодорхой уураг, үйл ажиллагааг хариуцсан генийг нөгөө биед шилжүүлэн суулгаж удамшлын мэдээллийг өөрчлөх замаар хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн биологийн идэвхт болон бусад бодис нийлэгжүүлэгч эс, эд, биед бий болгоход чиглэгдсэн хавсарга судалгаа юм. Генийн буюу генетик инженерчлэл (genetic engineering) нь нэг биес нөгөөд генийг шилжүүлэн суулгахад шаардагддаг иж бүрдэл арга технологи юм. Генийн инженерчлэлээр гарган авсан амьтан, ургамлыг нийтэд нь “генийн өөрчлөлттэй организм” (genetically modified organism) гэж нэрлэдэг. Илүү нарийвчилбал, шинээр ген нэмж суулгасан амьтныг трансгенийн буюу ген шилжүүлэн суулгасан (transgenic) амьтан, хэрэв угаас байсан өөрийн генийг нь авч хаясан, сольж өөрчилсөн бол нокаут (knockout) буюу "генээ нам цохиулсан амьтан" гэж нэрлэх жишээтэй.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/56/Expression_of_Human_Wild-Type_and_P239S_Mutant_Palladin.png/320px-Expression_of_Human_Wild-Type_and_P239S_Mutant_Palladin.png)