![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/79/Geological_time_spiral.png/640px-Geological_time_spiral.png&w=640&q=50)
Геологийн цаг тоолол
From Wikipedia, the free encyclopedia
Газрын гадарга бүрэлдэн тогтсон цаг хугацаа олон сая жилийг хамрах ба үүнийг геологийн насаар хэмжэнэ.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/79/Geological_time_spiral.png/640px-Geological_time_spiral.png)
Геологийн цаг тоолол нь Дэлхийн хөгжлийн түүхэнд тохиолдсон үйл явдлуудын цаг хугацааны хамаарлыг үзүүлэхийн тулд хэрэглэдэг геологийн нэр томъёо юм. Доор үзүүлсэн геологийн цаг тоолол нь Олон улсын стратиграфийн холбооны ангилал бөгөөд, АНУ-ын Геологийн албаны стандарт өнгөний кодыг ашигласан болно.
Үнэмлэхүй нас тогтоох цацраг идэвхит изотопийн судалгааны үр дүнгээр Дэлхий нь ойролцоогоор 4.570 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үзэж байна. Геологийн цаг тоолол нь хэд хэдэн ялгаатай нэгжүүдээс бүрдэнэ. Эдгээр нэгжүүдийг тухайн үед болж өнгөрсөн томоохон үйл явдлууд дээр тулгуурлан ялгана. Өөрөөр хэлбэл эдгээр нэгжүүдийн хоорондын хил заагийг (цаг хугацааны) геологийн, эсвэл палеонтологийн үйл явдлуудаар (амьтны аймгийн массыг хамарсан сүйрэл зэрэг) тодорхойлно. Жишээлбэл, Цэрд ба Палеогений заагт томоохон сүйрэл явагдсан ба үүгээр дээр дурьдсан хоёр галавын хил заагийг тогтооно. Энэ мөхлөөр динозавр бүрэн, тэнгисийн амьтдын зүйлийн бүрдлийн ихээхэн хэсэг мөхсөн болно. Эртний галавуудыг үнэмлэхүй нас ба чулуужсан үлдэгдлийн харьцангуй насаар тодорхойлно.