Хөлбөмбөгийн Бундеслиг
From Wikipedia, the free encyclopedia
Германы Хөлбөмбөгийн Бундеслиг буюу Хөлбөмбөгийн Бундеслиг/цаашид Бундеслиг гэх/ (Герман: Fußball-Bundesliga) нь Герман улсын хөлбөмбөгийн өндөр зэрэглэлийн лигийн тэмцээн юм. Германы хөлбөмбөгийн багууд «лигийн тогтолцоогоор» тоглодог бөгөөд 18 баг амжилтаасаа шалтгаалан дэвшин орж ирэх болон доод лиг болох Хоёрдугаар Бундеслиг рүү улирах шатлалаар хувьсч байдаг. Бундеслигийг 1963 онд байгуулагдсанаас нь хойш 50 баг өдгөөг хүртэл гишүүн багаар өөр хоорондоо өрсөлдөж байв. Байерн Мюнхен баг 1970-аад оноос хойш энэхүү лигт өндөр амжилтыг үзүүлсээр хамгийн сүүлд 2022/23 оны улиралд түрүүлэн 33 дахь түрүүгээ авсан нь лигийн түүхэн амжилтад тооцогдож буй. Тус багийн түрүүлээгүй бусад улиралд нь Хамбург, Боруссиа Дортмунд, Вердер Бремен, Боруссиа Мёнхенгладбах болон Штутгарт зэрэг багууд түрүүлж байлаа. Европтоо гуравдугаарт эрэмбэлэгдэх[1] Бундеслигийн тоглолт бүрийг дунджаар 41,802 хөгжөөн дэмжигчид үздэг гэх ба энэ үзүүлэлтээрээ Энэтхэгийн Премьер лиг болон Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лиг зэрэг лигүүдийн удаад бичигддэг.[2][3]
Улс | Герман |
---|---|
Холбоо | УЕФА, Европ |
Байгуулагдсан | 1963 |
Багуудын тоо | 20 |
Түвшин | 1 |
Доодхи лиг нь | Хоёрдугаар Бундеслиг |
Дотоодын цом(ууд) | Германы хөлбөмбөгийн цом (Герман: DFB-Pokal) |
Олон улсын цом(ууд) | УЕФА Аваргуудын Лиг Европын лиг |
Одоогийн аваргууд | Бавариа Мюнхен (2018–19) |
Хамгийн олон түрүүлсэн нь | Бавариа Мюнхен (29) |
ТВ-ийн хамтрагч | Sky Deutschland, ARD, ZDF, SPORT1 |
Вэб хуудас | Bundesliga.de |
2019-20 оны Германы Бундеслиг |
Лигийг анх Германы хөлбөмбөгийн холбоо байгуулсан авч өдгөө Германы хөлбөмбөгийн лиг (Герман: Deutsche Fußball Liga) үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг тогтолцоотой.
Германы Бундеслигийн улирал наймдугаар сард эхэлж дараа оны тавдугаар сарыг хүртэл үргэлжлэх ба өвлийн улиралд зургаан долоо хоног завсарладаг уламжлалтай (арванхоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сарын сүүл хүртэл). Тоглолтууд нь орон нутгийн цагаар Бямба (долоон тоглолт зэрэг 15:30 цагт эхэлдэг) болон Ням (хоёр тоглолт зэрэг 17:00 цагт эхэлдэг) гаригуудад явагдах хуваарьтай.