Герц (нэгж)
From Wikipedia, the free encyclopedia
Герц нь Олон улсын нэгжийн систем дэх давтамжийн нэгж юм. Гц гэж тэмдэглэнэ. Энэхүү нэгж нь цахилгаан соронзон долгион байдгийг анхлан баталсан эрдэмтэн Генрих Рудольф Герцийн нэрээр нэрлэгдсэн юм.
Quick Facts
Нэгжийн систем | СИ-н уламжлагдсан нэгж |
Хэмжигдэхүүн | Давтамж |
Тэмдэглэгээ | Гц |
Нэрлэгдсэн | Генрих Рудольф Герц |
СИ-н үндсэн нэгжүүдээр | 1 Гц = 1 с-1 |
Close
Герц нь үелэн тохиолдож буй үзэгдлийн 1 секундэд тохиох давтамжийн тоогоор тодорхойлогддог. Өөрөөр хэлвэл х герцийн давтамжтай гэдэг нь тухайн үзэгдэл 1 секундэд х удаа давтагдаж байгаа гэсэн үг. Жишээ нь: 1 герцийн давтамжтай гэдэг нь 1 секундэд 1 удаа давтагдаж байгаа гэсэн үг юм.
Хэлбэлзэл, долгион дээр их хэрэглэгддэг.