From Wikipedia, the free encyclopedia
Гүржүүд, орчин үед бүрэн эрхт улсад олонх болж хэл соёлоо чөлөөтэй эзэмшиж буйн хувьд Гүрж үндэстэн гэж бас хэлэгдэх нэгэн угсаатны нийтлэг Гүрж улсын үндсэн хүн амыг бүрдүүлдэг. Өдгөө дэлхийд 4.3 саяаас илүү Гүрж хүн байгаагаас дийлэнх олонх буюу 3.7 сая гаруй нь Гүрж улсад суурьшдаг. Мөн ОХУ, Европын холбооны нутаг, АНУ-д тус бүр бумаас давсан тооны Гүрж угсаатан суурьшин амьдардаг байна. Товчоор Гүрж угсаат хүнийг Гүрж, хүмүүсийг Гүржүүд (гүрж. ქართველები, kartvelebi) гэж хэлнэ.
Төрөлх Гүрж хэл нь Картвел хэлний язгуурт хамаардгаас Гүржүүд хаяа залгах бусад угсаатнаас эрс ялгардаг бололтой. Мөн Картвел язгуурын Мегрел, Сван хэлээр ярилцагсдыг Гүрж угсаатан гэж үзэхэд болно. Гүрж хэлд зориулсан Гүрж үсэг хэрэглэдгээрээ бас онцгойрно. Гүрж бичгээр 5-р зуунаас хойш боловсрол олсоор иржээ.
Wiktionary: Гүржүүд – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.