Далайд гарцгүй улс
From Wikipedia, the free encyclopedia
Өдгөө далайд гарцгүй, зөвхөн газраар хиллэдэг 44[1] улс байна.
Эдгээрээс 16 нь Африк, 14 нь Европ, 12 нь Ази, 2 нь Өмнөд Америк тивийнх аж. Мөн далайд гарцгүй улстай хиллэдэг өөрөө бас далайд гарцгүй Лихтенштайн, Узбекистан гэх 2 улс бий. Түүнчлэн эргэн тойрон ганц улсаар хүрээлэгдсэн Ватикан, Сан-Марино, Лесото гэх 3 улс, хоёр улсаар хүрээлэгдсэн Андорра, Балба, Бутан, Молдав, Монгол, Лихтенштайн, Эсватини гэх 7 улс байгаа юм.
85 сая хүн амтай (2009 онд) Этиоп хамгийн их хүн амтай далайд гарцгүй улс болно. Мөн Уганда (32,4 сая), Балба (29,3 сая), Узбекистан (28,6 млн) улсууд 20 саяаас илүү хүнтэй юм.
Далайд гарцгүй орнуудаас Казахстан (2 724 900 км²) хамгийн том нутаг дэвсгэртэй бол Монгол (1 566 500 км²), Чад (1 284 000 км²), Нижер (1 276 000 км²), Мали (1 240 000 км²), Этиоп (1 104 300 км²), Боливи (1 098 581 км²) улсууд сая км²-аас том нутаг дэвсгэртэй.