From Wikipedia, the free encyclopedia
Дорно дахин, өөрөөр Дорно, Дорнод (Англи: The East, Eastern world) гэдэг нь газарзүйн хувьд Зүүн Ази, түүнчлэн Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази орнуудын янз бүрийн соёл, гүн ухаан, нийгмийг хамтатгасан өргөн хэллэг юм. Мөн заримдаа дундад болон баруун бүсийг бас багтааж, Ази тивийг бүхэлд нь нэрлэх ба ихэвчлэн Хятад, Энэтхэг, Япон орнууд гол төлөөлөгч нь болдог.
"Өрнө", "Дорно" гэдэг нь Христийн шашинт Европынхонд зүүн зүгт орших харийн соёл, шашин, нийгэмт улсууд нь ихээхэн ялгаатай санагдсанаас үүссэн нэршил юм. Өрнөдийнхөн Атлантын далайг гатлан, Америк тивийг эзэмшиж, Энэтхэгийг эзэмших үеэс дорныг "Энэтхэгчүүд" (Англи хэлээр Indies), "Нар мандах зүгийнхэн" гэж нэрлэх нь түгээмэл болжээ.
Өрнөдөд хэрэглэгддэг Алс Дорнодын нутгуудад соёл, шашны нийтлэг байдал болон гүн ухаан, урлаг, утга зохиол, бусад зан заншил нь ижил төсөөтэй байдгаас ийнхүү ангилагддаг.
Соёлын олон онцлог шинж, уламжлал нь дорно дахинд байдаг. Зарим өргөн тархсныг нь доор жагсаав.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.