Жунтун
оны цол / From Wikipedia, the free encyclopedia
Жунтун (хятадаар:中统, галиг:Zhōng tǒng) нь Их Монгол Улсын Хубилай хааны, их сууринд суусан 1260 оны 5 сараас 1264 оны 8 сар хүртэл хугацаанд хэрэглэсэн оны цол юм. Мөнх хааныг нас барсны дараа Их Монгол Улсад хоёр хаан нэгэн зэрэг гарч ирсэн бөгөөд зүүн гарын ноёд жанждын шууд дэмжлэгтэй Хубилайг, хаан сууринд өргөмжилсөн. Энэ цолыг хэрэглэх үед Хубилай хаан, хятад газарт төвлөрсөн цэргийн хүчийг удирдаж байсан учраас хятад ноёд, ардын сэтгэлийг татахын тулд Жунтун гэх оны цол хэрэглэжээ. 1264 онд Аригбөх хаан, Шанд хотод ирж, ялагдлаа хүлээн зөвшөөрч бууж өгсөн тул уг цолыг өөрчилж, Жиюань гэх шинэ оны цолыг зарлан тунхагласан.