Ислам
From Wikipedia, the free encyclopedia
Ислам (Араб: الإسلام Аль-Ислам) эсвэл Исламын шашин нь 7-р зуунд Арабын элч Мухаммедэд илгээгдсэн шашин юм. Энэхүү шашныг шүтэгч хүнийг мусульман гэдэг. Мусульманчууд Аллах Мухаммедэд Коран судрыг илгээсэн гэж үздэг. Энэ шашин нь итгэгчдийн тоогоор 1,8 тэрбум буюу дэлхийн хоёрдугаарт ордог том шашин бөгөөд дэлхийн 125 орчим улсад дэлгэрсэн харьцангүй залуу шашин юм. Исламын шашны үндсэн хэл нь араб хэл. Ихэнхи мусульманчуд (85-90 %) суннит урсгалыг дагадаг бөгөөд бусад нь шиит, ибадит урсгалыг баримталдаг байна.
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Исламын шашин шүтлэг нь үүсгэн байгуулагч зөнч Мухаммед (570—632) амьдралынхаа туршид боловсруулсан таван үндсэн шашны үүрэг (Аркан ад-дин) дээр суурилдаг байна. Үүнд: итгэл үнэмшлээ дагах (Шахада), мөргөл залбирал (Араб:- "салят", Перс:- "намаз" буюу залбирал), Рамадан сард мацаг барих (Араб:- "саум", Перс:- "ураза"), өглөг (закят - орлогынхоо 2.5% ядууст өгөх) бөгөөд Меккад очиж мөргөл үйлдэх (хаж).