From Wikipedia, the free encyclopedia
Канберра (Англи: Canberra) нь Австрали улсын нийслэл хот юм. Улсынхаа зүүн өмнөд хэсэгт оршино. Шинэ Өмнөд Вэльс муж улсын нутагт байдаг ч засаг захиргааны хувьд биеэ дааж "Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр" хэмээгдэн, аль ч муж улсын бүрэлдэхүүнд ордоггүй, Холбооны улсынхаа засгийн газарт шууд захирагддаг. 1913 оноос одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болсон.
Канберра Canberra | |
Хуучны ба одоогийн парламентийн байшин | |
| |
Солбицол: | |
---|---|
Улс | Австрали |
Муж/Бүс | Австралийн нийслэлийн тусгай бүс |
Түүх | |
Байгуулагдсан | 1913 оны 3 сарын 12 |
Газар нутаг | |
- Нийт | 814.2 км² |
Хүн ам | |
- Нийт (2020.12) | 431,380 |
- Нягтрал | 529.8/км² |
Цагийн бүс | UTC+10 |
- Зун | UTC+11 |
Цахим сүлжээ: www.act.gov.au |
1901 онд Австрали улс Их Британиас тусгаар тогтноход нийслэл хот болохын төлөө Мельбурн, Сидней хотууд өрсөлдөж байв. Тус өрсөлдөөнд хэн нь ч ялж чадаагүй тул 1911 онд шинэ нийслэл хот Канберраг хоёр хотын голд барьж эхэлжээ.
1927 оныг хүртэл түр нийслэл нь Мельбурнд байрлаж байсан бөгөөд Канберрад 1929 онд анх удаа парламент хуралдсан байна.
1960 онд хотыг барьж дуусгасан бөгөөд АНУ-ын уран барилгач Уолтер Барли Гриффиний зураг төслөөр баригдсан аж. Тус хотод түүний нэрээр нэрлэгдсэн хиймэл нуур бий.
Канберрагийн хүн ам нь 431,380 (2020 оны тооллогоор), улсдаа 8-рт орох хот юм.
Канберра нь 7 дүүрэгт хуваагддаг.
Дүүрэг (District) | Хороод (Suburb) | Хүн ам 2016 |
Газар нутаг km² |
Нягтшил /km² |
---|---|---|---|---|
Канберра Централ | 25 | 80,009 | 72.3 | 1106.6 |
Уоден-Велли | 12 | 34,760 | 28.6 | 1,215.4 |
Белконнен | 27 | 96,049 | 77 | 1,247 |
Уэстон-Крик | 8 | 22,988 | 15.8 | 1,455 |
Гангалин | 18 | 71,142 | 90.6 | 782.2 |
Молонгло | 5 | 4,578 | 27.2 | 168.3 |
Таггеранонг | 18 | 85,154 | 117 | 727.8 |
Канберра | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Канберра
Эх сурвалж: Climate statistics for Australian locations: Canberra Airport Comparison (1991–2020) (20 November 2019) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.