Компьютерын аюулгүй байдал
From Wikipedia, the free encyclopedia
Компьютерын аюулгүй байдал (Кибер аюулгүй байдал, Мэдээллийн технологийн (IT) аюулгүй байдал ч гэдэг) нь систем, сүлжээ, өгөгдлийг кибер аюул заналхийллээс хамгаалахад зориулсан технологи, үйл явц, арга хэмжээ.
Эдгээр кибер аюул нь маш олон хэлбэртэй байдаг ба нарийн төвөгтэй халдлагууд нэмэгдсээр байгаа тул кибер аюулгүй байдлын стратеги болон үйл ажиллагаатай нягт уялдаатай байдал нь засгийн газар, аж ахуйн нэгжүүдэд маш чухал болсон. Өнөө үед кибер аюул занал нь улс үндэстэн, ард түмний нууц, улс төр, цэргийн эсвэл дэд бүтцийн хөрөнгөд чиглэх болсон ба үүнтэй уялдуулаад кибертерроризм (cyberterrorism), кибер дайн (cyberwarfare), кибер тагнуул (cyberespionage), кибер халдлага (cyberattack) гэх мэт ойлголтууд түгээмэл болсон.
Кибер халдлага нь ихэвчлэн хулгай (төлбөрийн картын өгөгдөл, хэрэглэгчийн мэдээлэл, компаний нууцлал эсвэл оюуны өмчийн), сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх, албан тушаалтныг бүртгэл буюу санхүүгийн болон нэр хүндэд хохирол учруулах зорилгоор ашигладаг.