Кирилл үсэг
From Wikipedia, the free encyclopedia
Кирил үсэг (Орос хэл: кирилли́ческий алфави́т) нь үсэгт бичиг бөгөөд түүнийг голчлон славян угсааны ард түмний дунд болон буюу европ болон азид хэрэглэдэг. Энэ бичгийг Кирил Салиникигийн (826-869) нэрээр нэрлэсэн боловч тэрбээр кирилл үсгийг бус түүний өмнөх глаголит цагаан толгойн үсгийг зохиосон юм. Кирил үсгийг өөрөөр кирилица (өөр хувилбар кириллица) эсвэл азбука (а славян хэлээр аз, б-г мөн славян хэлээр буки) буюу цагаан толгойн эхний хоёр үсгээр нь бас нэрлэдэг.
Quick Facts Кирил үсэг ...
Кирил үсэг | |||
---|---|---|---|
Бичгийн төрөл | Цагаан толгой | ||
Хэл | Жагсаалтыг үзэх | ||
Хэрэглэсэн хугацаа | 10-р зууны дундаас | ||
Гарал | Финик үсэг → Грек цагаан толгой → Глаголица → Кирил үсэг | ||
Төрөл | Латин цагаан толгой Копт үсэг Армен цагаан толгой Глаголица | ||
Юникод | U+0400–U+052F U+2DE0–U+2DFF U+A640–U+A69F | ||
ISO 15924 | Cyrl Cyrs |
Close