![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cc/Buddhist_temple_at_Royal_Palace_in_Luang_Prabang.jpg/640px-Buddhist_temple_at_Royal_Palace_in_Luang_Prabang.jpg&w=640&q=50)
Луанг Прабанг
From Wikipedia, the free encyclopedia
Луанг Прабанг буюу Шиенг Донг Шиенг Тонг (Лао хэл:ຫລວງພະບາງ) нь Лаосын умард нутгийн төв хэсгийн Луангпрабанг мужийн нийслэл хот юм. Лаосын умард уулархаг нутагт Меконг мөрөн, Кан голуудын бэлчир дээр нийслэл Вьентьян хотоос 425 км зайтай, далайн түвшнээс 700 м өндөрт оршдог. 55 орчим мянган хүн амтай Лаосын 3 дахь том хот бөгөөд гадаадын жуулчдын заавал очдог газрын нэг юм. Энэ хот нь эртний хаант улсын нийслэл хот байсан бөгөөд 1975 онд коммунистуудад эзлэгдэх хүртэл Лаосын хаант улсын засгийн газар болон хааны ордон Луангпрабангд байрлаж байв.
Луанг Прабанг суурин* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
![]() | |
Луанг Прабангт орших хааны ордны нэг хэсэг. Буддын сүм | |
Улс | ![]() |
Төрөл | Соёлын |
Шалгуур | ii, iv, v |
Дугаар | 479 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1995 (19-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Луанг Прабанг нь анхандаа Муанг Суа гэсэн нэртэй байсан бөгөөд МЭ 698 онд Тай хунтайж Хун Ло үндэслэсэн гэж үздэг. Удалгүй Нан Чаогийн бүрэлдэхүүнд багтах болсон бөгөөд VIII зууны үед Меконгийн хөндийд оршиж байсан Нан Чаогийн түшмэг улсын нийслэл болжээ.
Умар зүгт газар нутгаа тэлэх болсон Кхмерийн эзэнт гүрний хаан Индраварман I дээд Меконгийг бараг бүхэлд нь эзлэн авчээ. Нан Чао, Тай, Кхмерийн эзэнт гүрнүүдийн ээлжилсэн эзэмшилд байсан уг нутаг 1707 онд Лан Шангийг уналтыг даган Луанг Прабанг хэмээх шинэ хаант улсыг үүсгэжээ. Францын бүрэлдэхүүнд багтах болсон Лаосын хаант улсын нийслэл нь Луанг Прабанг болов. Үнэн хэрэг дээрээ уг хаант улс нь ямар нэг эрх мэдэлгүй бэлгэдлийн шинж чанартай байжээ.
Лаос улс тусгаар тогтнолоо зарлахад Луанг Прабангийн хаан Сисаванг Вонг Лаосын хаант улсын төрийн тэргүүн болжээ. Луанг Прабангт уг хотыг үндэслэгч Хун Ло, Лан Шангийг үндэслэгч Луанг Прабангийн хун тайж Фа Нгум, Францын эзэмшлийн үеийн хаан Оун Хам, Францын ноёрхолын сүүлчийн хаан Хам Соук, тусгаар улсын анхны хаан Сисаванг Вонг нарын дурсгалд зориулсан ордон сүмүүд байдаг.
Мөн энэ нутагт түүх, уран барилгын төдийгүй байгалийн үзэсгэлэн бүрдсэн байдаг. Куанг Си хүрхрээ, Пак Оу агуй гэх мэт алдартай тогтоцууд байдаг.