Металл
From Wikipedia, the free encyclopedia
Химийн хувьд, металл гэдэг нь электроноо амархан алдаж, нэмэх цэнэгтэй ион (катион) үүсгэдэг, химийн элементүүдийг хэлнэ. Металл нь бусад металлын атомуудтай металлын холбоогоор, металл бус элементүүдтэй ионы холбоогоор холбогдоно. Элементүүдийг ионжих шинж болон химийн холбооны шинж дээр нь тулгуурлан 3 үндсэн бүлэг - металл, хагас металл, металл бус хуваадаг болно. Үелэх системд, бороос полони хүртэлх ташуу шугамын дагуу металлууд нь металл бус элементүүдээс тусгаарлагдана. Энэхүү ташуу шугам дээрх элементүүд нь хагас металлууд бөгөөд зүүн гар талд байрлах элементүүд металлууд, баруун дээд талынх нь металл биш элементүүд болно.
Металлын уламжлалт тодорхойлолт нь элементийн ерөнхий шинж дээр тулгуурлаж байсан бөгөөд металлууд нь гялгар (гялалзсан), уян хатан, давтагдамхай, цахилгаан сайн дамжуулагч байна. Харин металл биш элементүүд нь хэврэг (хатуу төлөвт оршдог бол), гялгар бус, цахилгаан тусгаарлагч байна.