From Wikipedia, the free encyclopedia
Мөнгө (англи. money) гэж нийгмийн болон хууль ёсоор баталгаажсан аливаа зүйлийн үнэ үнэлэмжийг илэрхийлж хүмүүс хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авах, өгөх үйлчилгээ, өр ширийг төлөх зориулалттай бараа хэрэгсэл юм. Нэг ёсондоо наймаа хийх зориулалттай. Түүхийн турш, далайн хясаа, шүр, мал, талх, гамбир зэрэг удаан хадгалж болдог, гүйлгээ ихтэй, авч явахад авсаархан барааг мөнгө болгож ашиглаж ирсэн.
Мөнгө дараах гурван үүргийг гүйцэтгэнэ.
Мөнгө бий болсноор таваар, таваарын харилцааны олон хэлхээний оронд мөнгө-таваарын гэсэн хоёр харилцаа бий болдог. Ийм үед мөнгө нь солилцооны үүрэг гүйцэтгэж байна. Мөнгө нь бас өр төлөөс өгөх, зээл буцааж төлөх зэрэгт хэрэглэгддэг учир төлбөрийн хэрэгслийн үндсэн үүрэг гүйцэтгэж байна.
Янз бүрийн барааны үнэ цэнийг хооронд харьцуулах, жиших үед мөнгөний эл үүрэг илэрч гардаг. Өөрөөр хэлбэл, бусад бүх барааны үнэ цэнийг илэрхийлэгч түгээмэл хэмжүүрийн үүрэг гүйцэтгэгч нь гагцхүү мөнгө юм.
Мөнгө нь заримдаа хуримтлал болж ашиглагдана. Хувьцаа, облигац, байшин, алтыг бодвол мөнгө нь аз турших байдал бага байдаг. Хэлцлийг түргэн хялбар байгуулах, үнийг тодорхойлох, хуримтлал хийх боломж олгодог учраас мөнгө ашигтай.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.