From Wikipedia, the free encyclopedia
Ногай улс (Ногайн ордны улс) — 15-17-р зуунд Ижил-Урал гол хоёрын хооронд оршсон хант улс байв.
Ногай улс | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1440-д он–1634 | |||||||||||
Төлөв | Орд улс | ||||||||||
Нийслэл | Сарайчик | ||||||||||
Албан ёсны хэл | Ногай хэл | ||||||||||
Нийтлэг хэл | Ногай хэл | ||||||||||
Шашин | Суннит Ислам | ||||||||||
Түүх | |||||||||||
• Байгуулагдсан | 1440-д он | ||||||||||
• Оросын Царьт Улс эзлэн авав | 1634 | ||||||||||
|
Алтан Ордны улс Крымын, Астраханий гэх мэт олон хэсэг бутарсны нэг нь Ногай улс байсан ба Орост эзлэгдэн мөхжээ.
Алтан ордныг залгасан улсуудаас Ногайн хант улс эрс ялгарч байв. Ногайн хант улс хүн ам ихтэй өөрөөр хэлбэл хамгийн хүчтэй том армитай. Бусад хант улсууд суурин амьдралд шилжсэн байхад ногайчууд адуун сүрэг олонтой, тоо томшгүй малтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг. Татар, башгир, татар, хархалпак, ногай зэрэг олон үндэстэн ястан тархай нутагласан, төвлөрсөн засаглалгүй. Ногайн хант улс Казаний, Астраханий, Сибирийн хант улс шиг Москватай цэрэг, улс төрөөр сөргөлдөхгүй найрсаг харьцаатай холбоотон байсаар, Орост 1557 онд дагаар оржээ.
Ноёлох ард түмэн нь ногай ястан, тэргүүлэх овог нь мангад (мангуд, түрэгээр мангыт) байв.
Ногай улсын засаг захиргааны төв Сарайчик (Сарайчиг – бага ордон) хот Яик голын эрэгт байсан.
Сарайчик 13-р зуунд үүсч Крым, Кавказ, Хархорум, Дайду-Бээжинг холбосон худалдааны замын өртөө байсан.
Олон довтолгооныг үзсэн энэ балгас 1580 онд Ижилийн казакуудын довтолгоонд үнсэн товрог болжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.