Ньютон (нэгж)
From Wikipedia, the free encyclopedia
Ньютон (Тэмдэглэгээ: Н) - Олон улсын нэгжийн системийн (СИ) хүчийг хэмжих нэгж юм. Олон улсын хэллэг - Newton (Тэмдэглэгээ: N). Хөдөлгөөний хуулиуд ба хүч, жин, хурдатгал зэрэг ойлголтуудыг хооронд нь холбосон, английн эрдэмтэн Исаак Ньютоны нэрээр нэрлэгдсэн. Алдарт эрдэмтнийг өөд болсноос хойш 2 зууны дараа буюу СИ систем нэвтрэх үед хүчийг нюьтоноор хэмжиж эхэлсэн.
Quick Facts
Нэгжийн систем | СИ-н уламжлагдсан нэгж |
Хэмжигдэхүүн | Хүч |
Тэмдэглэгээ | Н |
Нэрлэгдсэн | Исаак Ньютон |
СИ-н үндсэн нэгжүүдээр | 1 Н = 1 кг·м·с-2 |
Close
Ньютон нь уламжлагдсан нэгж бөгөөд, Ньютоны II-р хуулиар дараах байдлаар тодорхойлогддог: 1кг жинтэй биеийн хурдыг, хүчний чиглэлийн дагуу 1с хугацаанд 1м/с-ээр өөрчлөхөд зарцуулагдах хүч. Ө.х. 1 Н = 1 кг·м/с2.