Сандерлэнд (хөлбөмбөгийн баг)
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Сандерленд баг (Англи: Sunderland Association Football Club) нь Английн хөлбөмбөгийн баг бөгөөд Премьер лигт зүүн хойд нутаг Тайн ба Уир тойргийн Сандерленд хотыг төлөөлөн тоглож буй. 1879 онд байгуулагдсан «Хар муурнууд» хочит Сандерленд баг нь хуучин «Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз» нэртэйгээр болдог байсан дээд лигт зургаан удаа буюу 1892, 1893, 1895, 1902, 1913 болон 1936 онуудад түрүүлсэн бол «Английн хөлбөмбөгийн холбооны цомд» хоёр удаа буюу 1937 болон 1973 онуудад түрүүлж байсан 1890 оны хөлбөмбөгийн лигийн гишүүн баг юм.
Бүтэн нэр | Sunderland Association Football Club | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Хар муурнууд, Мэкемсчүүд | |||
Байгуулагдсан | 1879[1] (as Sunderland and District Teachers) | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Стэдиум оф Лайт Сандерленд (Багтаамж: 49,000) | |||
Эзэн | Ellis Short | |||
Ерөнхийлөгч | Найал Куинн | |||
Менежер | Стив Брюс | |||
Лиг | League One (D3) | |||
2018–19 | 5 дугаар League One (D3) | |||
| ||||
Энэ улирал |
Сандерленд багийн хувьд 1937 онд анх удаагаа зохиогдсон «Английн хөлбөмбөгийн холбооны цомын» тэмцээнд Престон Норт Энд багийг 3-1 харьцаагаар хожиж анхны аварга болж байсан ба шилдэг амжилт үзүүлэн тоглосоор 1958 оныг хүртэл дараалан 68 улирал тэргүүн лигт тоглож байв.
Сандерленд багийн гэр нь 1997 онд «Рокер Паркаас» шилжсэн 49,000 хүний суудал бүхий «Стэдиум оф Лайт» цэнгэлдэх хүрээлэн. Тэд Ньюкасл Юнайтед багтай «Тайн-Уирийн дербиг» 1898 оноос хойш хийж буй.