Талын эзэнт гүрэн
From Wikipedia, the free encyclopedia
Tалын эзэнт гүрэн мөн Нүүдэлчдийн эзэнт гүрэн гэдэг нь эртний эринээс шинэ эриний өмнөх үе хүртэл Евразийн тал нутгийг байлдан дагуулж явсан морьтон ард түмнүүдийн ноёрхлын хэлбэрийг орчин үед нэрлэх болсон нэр томьёо юм. Талын эзэн гүрэн нь нүүдэлчин ба суурин соёлыг өөртөө нэгтгэсэн байх ба хөрш зэргэлдээх суурин соёлт улсуудтай байнгын харилцаатай байв.
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Морьтон түмнүүдийн эзэнт улсын байгуулал нь ихэнхдээ овог аймгуудын эвсэл дээр суурилах учир нэг талаас буцан задрах нь маш түргэн байв. Нөгөө талаас маш энгийн дотоод бүтэц бүхий удаан хугацаанд оршин тогтносон том гүрнүүдийг ч байгуулсан юм. Талын эзэн гүрнүүд нь захиргааны төв сууринтай байсан ч, дийлэнх нутаг дэвсгэрт нь суурин маш цөөн байв. Эзэнт гүрэн удаан хугацаанд оршин тогтнох болон суурин амьдралд шилжих үеүдэд тал нутагт томоохон хотууд ч бий болж байсан бөгөөд үүний тоонд Хар балгас, Хархорум (хоёулаа өнөөгийн Монгол Улсын нутагт) зүй ёсоор орно.