![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2c/Red_Square_in_cold_winter%252C_Moscow%252C_Russia.jpg/640px-Red_Square_in_cold_winter%252C_Moscow%252C_Russia.jpg&w=640&q=50)
Улаан талбай
From Wikipedia, the free encyclopedia
Улаан талбай (Орос: Красная площадь) нь ОХУ-ын нийслэл Москва хотын төвд байрладаг бөгөөд тус улсын түүх, түүний соёлтой салшгүй холбоотой юм. Энэхүү төв талбай нь Орос улсын олон тэмдэглэлт түүхэн үйл явдлын гэрч болж байсан юм. Талбайд Гэгээн Василийн болон Казанийн сүм, Төрийн түүхийн музей, Минин, Пожарский нарын хөшөө, В.Лениний бунхан, Кремль болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө байрладаг. "Улаан талбай" нь Орос улсын бэлэгдэл юм.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2c/Red_Square_in_cold_winter%2C_Moscow%2C_Russia.jpg/640px-Red_Square_in_cold_winter%2C_Moscow%2C_Russia.jpg)
Анх XIV дүгээр зууны хоёрдугаар хагаст Кремлийн хан боссоны дараа худалдаа хийдэг "Торг" гэдэг зах байжээ. Дундад зууны үед Москва хот ойр ойрхон галд автан шатддаг байсан бөгөөд 1595 онд маш хүчтэй гал гарч Кремль орчим бүрэн шатсан тул 1596 оноос эхлэн худалдаачид 1-2 давхар чулуун байшин барьж эхэлсэн үеэс "Красная площадь" буюу Улаан талбай гэж нэрлэх болсон байна. 1804 онд тус талбайг газрыг анх чулуугаар бүрсэн түүхтэй. 1917 оны Оросын Октябрын хувьсгалаас хойш ЗХУ-ын нийслэл Москва хотын төв талбай гэдэг утгаараа тус улсын баяр ёслолын гол үйл явдлуудыг өнөөг хүртэл Улаан талбайд иргэдийн болон цэргийн ёслолын жагсаал хийж тэмдэглэж иржээ. ЗХУ-ын фашист германы эсрэг дайны үеийн 1941 оны 11 дүгээр сарын болон 1945 оны 6 дугаар сарын 24-нд болсон Эх орны дайны Ялалтын Цэргийн ёслолын жагсаал энэ талбайд болсон түүхтэй.