Хатуу
From Wikipedia, the free encyclopedia
Хатуу төлөв нь бодисын дөрвөн төрлийн нэг юм. Хатуу төлөвт буй бодис бүтэцийн хувьд тогтвортой, өөрийн хэлбэр болон эзлэхүүнтэй бөгөөд хэлбэр болон эзлэхүүнийг нь өөрчлөхөд хүндрэлтэй. Хатуу төлөвт буй бодисын атомууд бие биентэйгээ маш нягт, бат бөх холбогдсон байдаг ба тухайн хатуу бодисыг бүрдүүлж буй атомуудын хоорондоо холбогдсон бүтцээр нь талст ба аморф хэмээн ангилдаг. Хатуу биеийг судалдаг хатуу биеийн физик, хатуу биеийн хими зэрэг шинжлэх ухааны салбарууд байдаг. Мөн шингэн төлөв рүү шууд,хийн төлөв рүү шингэн төлөвөөр дамжин хувирдаг байна.