Хельсинки
From Wikipedia, the free encyclopedia
Хельсинки (финээр Helsinki) - Финланд улсын хамгийн том хот бөгөөд нийслэл юм.
Тус хот нь Вантаа, Эспоо, Кауниаинен зэрэг дагуул хотуудтай хамт нэг сая гаруй хүн амтай нийслэлийг бүрдүүлдэг. 12 коммуныг багтаасан том Хельсинкийн хүн ам 1.3 сая гаруй хүн амтай. Хельсинки бол Финландын бизнес, боловсрол, соёл, шинжлэх ухааны төв юм. Том Хельсинки хотод 8 их сургууль, 6 технологийн парк байдаг. Финландад үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудын 70 хувь нь нийслэл хотод төвлөрдөг байна.
2014 онд "The Economist" сэтгүүлийн иргэдийн амьдралын түвшин, чанар зэргээр дэлхийн 25 хамгийн сайхан хотуудын жагсаалтад тогтоосноор Хельсинки хот 5 дугаар орсон байна.
2012 оны Финландын олон нийтийн санал асуулгаар Хельсинки хот нь амьдрах сонирхол татахуйц байдлаараа дөрөвдүгээрт жагссан байна.
Жил бүрийн 6 дугаар сарын 12-нд Хельсинки хотын өдрийг тэмдэглэдэг байна.
2012 онд хотын хүн 603 700 хүн байжээ (Хельсинки хотын хүн ам жилийн дотор 8300 хүнээр өссөн байна).