![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/37/Sciences_exactes.svg/langmn-640px-Sciences_exactes.svg.png&w=640&q=50)
Хими
From Wikipedia, the free encyclopedia
Хими (эртний Египет: χημία кеме, "дэлхий") буюу Хувилахуйн ухаан нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл, химийн урвалын үр дүнд нэгээс нөгөө рүү хувирах шилжилт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах энерги, энтропийн өөрчлөлтийг атомаас макромолекулын түвшинд судладаг шинжлэх ухаан юм.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/37/Sciences_exactes.svg/220px-Sciences_exactes.svg.png)
Хими нь бусад төрлийн байгалийн шинжлэх ухаануудтай, жишээлбэл, физик, одон орон, биологи, материал судлал болон геологитой нягт холбогдоно.Хими бол химийн урвалд орж буй бодисын бүтэц,шинж чанар хэрхэн өөрчлөхийг судалдаг байгалийн шинжлэх ухаан юм.
Жабир ибн Хайяныг (721-815) химийн шинжлэх ухааны "эцэг", харин Роберт Бойль (1627-1691), Антуан-Лоран Лавуазье (1743-1794), Жон Далтон (1766-1844) нарыг орчин үеийн химийн шинжлэх ухааныг үндэслэгчид гэж үздэг байна.Дэлхий ертөнц,амьд биет(хүн,амьтан,ургамал..) гээд хаа сайгүй урвал явагдаж байдаг.