Хорезмын эзэнт улс (узбек. Xorazm, حارذم , Xiva Xonligi; туркмен. Hywa hanlygy) Монголчууд Сартуул иргэн улс гэж бас нэрлэнэ) нь дундад зууны 1512-1920 онд оршин тогтносон дундад азид өнөөгийн узбекистан, киргиз, тажикистан, иран, афганистан зэрэг улсуудын нутаг дэвсгэрийг хамран оршиж байсан улс юм. Энэ улсын дийлэнх иргэд нь исламын шашин шүтдэг байсан байна. Сартуулыг Чингис хааны шууд удирдлагаар хийсэн их аян дайнаар эзлэн авсан байна.
1512 онд Хорезмд бие даасан хант улсын толгойд Шибаниудаас салсан Узбекийн шинэ ван очсон байна. Эхэндээ тус улсын нийслэл нь орчин үеийн Туркменистан улсын нутаг дэвсгэрт байрлах Ургенч (хуучин Гурганж) хот байв. 1598 онд Амударья мөрний урсгал өөрчлөгдөж Ургенчээс холдсон тул нийслэлийг ойрхон - Хива руу шилжүүлжээ. Хант улсын нутаг дэвсгэрээр урсдаг Амударья Арал тэнгис рүү урсаж, оршин суугчдыг усаар хангаж, Европ руу усан зам тавьжээ.
Эрт дээр үеэс энэ улсын жинхэнэ нэр нь Хорезм байв. 20-р зууныг хүртэл оршин тогтнож байсан Хорезм улсыг 1511 оноос Ядгар хааны удмын Илбарс, Балбарс султануудын удирдлаган дор нүүдэлчин Узбек овог аймгууд захирч байжээ. Тэд Шибаны 9-р үеийн удмын Араб Шах ибн Пиладын удмын нэгэн салаанд харьяалагддаг байсан тул уг угсааг Арабшахидууд гэж нэрлэдэг. Шибан нь Зүчийн тав дахь хүү байв.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.