![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/63/Juan_Manuel_Fangio_%2528circa_1952%2529.jpg/640px-Juan_Manuel_Fangio_%2528circa_1952%2529.jpg&w=640&q=50)
Хуан Мануэль Фанжио
From Wikipedia, the free encyclopedia
Хуан Мануэль Фанжио (ис. Juan Manuel Fangio; * 1911 оны зургаадугаар сарын 24-нд Балкарке; † 1995 оны долоодугаар сарын 17-нд Буэнос-Айрес) нь аргентины авто спортын жолооч байсан юм. Формула-1-ийн уралдаан бий болсон эхэн үеүдийг түүнгүйгээр төсөөлөх аргагүй чадварлаг тамирчин байсан бөгөөд нийт Формула-1-ийн таван удаагийн дэлхийн аварга болон рекорд тогтоосон байсныг 2003 онд Михаэль Шумахер л ганцаараа амжилтыг нь эвджээ. Тийм ч учраас Фанжио нь өнөөдрийг хүртэл гран при спортын түүхэн дэх хамгийн өндөр амжилт гаргасан, шилдэг тамирчдын нэг гэж тооцогдож явдаг. Нийт 51 гран при уралдаанд оролцсоноос 24 удаа ялалт байгуулсан ба энэ амжилтыг нь өнөөг хүртэл ганцхан Ли Уоллард л шинэчлэн тогтоожээ. Гэхдээ Уоллард хоёр удаа л ДАШТ-нд оролцон, нэг удаа л түрүүлсэн байдаг.
![]() Хуан Мануэль Фанжио (1952) | |
Төрсөн огноо | 1911 оны 6 сарын 24 |
---|---|
Нас барсан огноо | 1995 оны 7 сарын 17 |
Формула-1 ДАШТ-ийн замнал | |
Иргэншил | ![]() |
Дэлхийн аварга | 5 удаа (1951, 1954, 1955, 1956, 1957) |
Багууд | 1950−1951 Алфа Ромео • 1953−1954 Мазерати • 1954−1955 Мерседес • 1956 Феррари • 1957 Мазерати |
Гараа | 51 |
Ялалтын тоо | 24 |
Шагналын тавцанд гарсан тоо | 35 |
Нийт авсан оноо | 277,64 |
Поле байрлал | 29 |
Хамгийн хурдан тойрог | 23 |
Анхны гараа | 1950 оны Иx Британийн гран-при |
Сүүлчийн гараа | 1958 оны Францын гран-при |