2006 оны хөлбөмбөгийн ДАШТ
From Wikipedia, the free encyclopedia
2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Англи: 2006 FIFA World Cup) нь 18 дэх удаагаа зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тэмцээн 2006 оны зургаадугаар сарын 9-нөөс долоодугаар сарын 9-нийг хүртэл Герман улсад зохион байгуулагдсан. Зургаан тивийн 198 орны хөлбөмбөгийн холбоод тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгч сонгон шалгаруулалтын тоглолтоо 2003 оны есдүгээр сард эхлүүлэн өрсөлдсөөр гучин нэгэн баг эрхээ авч түүн дээр зохион байгуулагч Германы баг шууд эрхийн дагуу орж багууд бүрдсэн юм.
FIFA Fußball-Weltmeisterschaft Deutschland 2006 | |
---|---|
Үндсэн танилцуулга | |
Зохион байгуулагч орон | Герман |
Хугацаа | 6 сарын 9 – 7 сарын 9 |
Багийн тоо | 32 (6 холбооноос) |
Цэнгэлдэх хүрээлэн | 12 (12 хотын) |
Эцсийн дүн | |
Аварга | Итали (4 дэх удаа) |
Дэд байр | Франц |
3-р байр | Герман |
4-р байр | Португал |
Тоон үзүүлэлт | |
Тоглолтын тоо | 64 |
Гоолын тоо | 147 (тоглолт бүрт 2.3) |
Үзэгчдийн тоо | 3,359,439 (тоглолт бүрт 52,491) |
Мэргэн бууч | Мирослав Клозе (5 гоол) |
Шилдэг тоглогч | Зинедин Зидан |
← 2002 2010 → |
Италийн баг энэ удаагийн тэмцээнд аваргалсанаар дөрөв дэх түрүүгээ авсан. Шигшээ тоглолтын үндсэн цагт 1-1 харьцаагаар тэнцэж торгуулийн цохилтын 5-3 харьцаагаар ялагдал хүлээсэн Францын баг аман хүзүүдсэн бол Германы баг Португалийн багийн 3–1 харьцаагаар ялж гуравдугаар байрт шалгарсан.